Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех улсад айлчилж байна
2019-05-20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын 2 танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.

Shuud.mn
Сонин хачин