Хятадад мэдээлэл дамжуулдаг АНУ-ын экс тагнуулчийг яллажээ
2019-05-20

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Кэвин Маллориг улсаасаа урваж, БНХАУ-ын талд улсын нууцын зэрэглэлтэй материал задруулсан хэмээн буруутгаж, ялласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ихэвчлэн АНУ-ын Батлан хамгаалах салбарын мэдээ, мэдээллийг бусад дамжуулдаг байсан гэнэ.

 

Түүнийг улсаасаа урваж, БНХАУ-ын төлөөлөгчдөд нууц материал дамжуулсан хэмээн буруутгаж, 20 жилийн ял оноосон талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас уламжлав.

 

Өдгөө 62 настай Кэвин Маллори Хятадын мандарин хэлийг төгс эзэмшсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газрын харьяа агентлагуудад салбарын даргаас дээш албан тушаал хашиж, улсын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах эрхтэй байжээ. 

 

АНУ-ын тусгайгийнхан түүнийг 25 мянган ам.доллараар БНХАУ-ын төлөөлөгчдөд нууц материалууд худалдсан болохыг тогтоосон байна. 

 

Мөн тэрбээр нууц материалуудыг эхлээд хувилж аваад дараа нь  зөөврийн хард диск рүү хуулж, бусдад дамжуулдаг байжээ.

 

Шалгалтаар тэрбээр өнгөрөгч 2017 оны 4, 5 дугаар сард Шанхай хотноо очиж, БНХАУ-ын төлөөлөгчидтэй биечлэн уулзсан болохыг баримтаар нотолсон гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин