Ватиканы нууц архиваас Монголын түүхэн баримтыг хүлээлгэн өгчээ
2019-05-20

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

 

Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн 2 жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эх хуулбараар нь Монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо. Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.

 

 

​Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

 

Эх  сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odoo tegeed ene ulsuud hamaa zambaraagui barij yzeed gar huruu, am hamriinhaa bakteriig unagaadaad naad umnuudaa ballaad hayanaa, emzeg tyyhiin barimt chin tegeed shuud l il salhi agaart gargaad zogsood baidag um bish bizdee
2019-05-20
Сайн хэрэг
2019-05-20
Үнэн үг:
Баяр хүргэе. Эх түүхээ бодитой тогтооход их чухал шүү дээ.
2019-05-20
Manaikhan hadgalj chadahgui ee!!!!!!!!!!!!!!!! Vatikandaa eh ni baisan ni deer!!!!!!!!!!!!!!
2019-05-20