АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр 35 сая дагагчтай твиттер хуудастаа Иран улсыг сүрдүүлсэн хэд хэдэн жиргээг нийтэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч "Иран улс бидэнтэй тэмцэлдэхийг санаархвал энэ нь Ираны жинхэнэ төгсгөл байх болно. АНУ-ыг хэзээ ч бүү заналхийл, сүрдүүл" гэж жиргэжээ.
Ираны Хувьсгалт Гвард энэ амралтын өдөр АНУ-ын эрх баригчдад хандан "Бидний пуужингууд Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлгүүдэд цохилт өгөх чадалтай. Үйлдэл хийхээсээ өмнө араа сайн хар" хэмээн заналхийлсэн юм.
Уг мэдэгдлийн дараахан Трамп хариу жиргэж "Иран, АНУ-тай тэмцэлдэх хүч байхгүй" гэж жиргэжээ.
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд өдгөө Ираны сүрдүүлсэн Персийн буланг чиглэн явж буй юм. Мөн АНУ-ын орчин үеийн бөмбөгдөгч онгоцууд Ойрхи Дорнодод хүрэлцэн ирсэн талаар Цагаан ордноос мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |