АН: Талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд МАН-ын гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан АН-аас гурван хэсэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн АН-аас талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:
-УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо. Тухайн өдөр талийгаач Олон улсын авторолийг зохион байгуулахаар 18:00-19:00 цагт Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрйин тусгай хамгаалалт газар. Төрийн ордны баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амиа алдсан байна. Талийгаач Солонгос улсад эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орсон байдаг.
Сүүлийн үед сошиалаар талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай холбоотой муу мэдээлэл гарч байна. АН ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин:
-Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Талийгаач их хэмжээний гэмтэлт авсан байдалтай амиа алдсан байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй.
-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс талийгаач гарсан гэж үнэн үү?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт одоогоор гарч байна. Нэр бүхий жиргээчид, сошиал орчинд ийм мэдээлэл гарч байна. Авторолитай холбоотой ажлын хэсгийн хуралдаан ордонд болсон. 18:00-20:00 цагийн орчим хуралдаан тарсан. Хамгийн сүүлд хуралдаанаас 18:30 цагаас хамгийн сүүлийн хүн гарсан гэсэн мэдээлэл байна. Мөн 18:33 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж, ажлын хэсэг дэх "Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт орох уу" гэж ярьсан байдаг.
18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр баруун тийш явж байгаа нь камерт байдаг. 19:09 цагийн үед нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сошиалаар сүүлийн 20 минутад хаана, хэнтэй уулзсан бэ гэж байна. Зарим хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэдэг зүйл явсан. Тухайн үед АН-ын энэ танхимд 15:00-18:00 цагийн үед хуралтай байсан. Би байсан. С.Эрдэнэ дарга ордонд байгаагүй, энд байсан. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоосон. МАН-ын УИХ-ын гишүүн хүн байсан. Тэр хүн уулзаад 20 минутын дараа гарсан гэсэн тайлбар өгсөн байна лээ.
АН энэ асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй. Үнэн бодит байдлыг тогтоохыг хүсч байна. Хэвийн хүн гонхноос өөрөө унах боломжгүй. Учир битүүлэг, эргэлзээтэй зүйл болсон нь үнэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ