Канад, Мексикээс импортлох ган, хөнгөн цагааны татвараа цуцаллаа
2019-05-20

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Канад болон Мeксикийн ган, хөнгөн цагаанд ногдуулсан импортын татварыг цуцлах тухай захирамжинд гарын үсэг зурсан" талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. 

 

 

Ерөнхийлөгчийн захирамжинд "Канад, Мексикээс импортолдог хөнгөн цагаан АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд дахин заналхийлэхгүй гэж үзсэн учир импортын татварыг цуцлахаар шийдвэрлэлээ" гэж бичжээ. 

 

АНУ-ын Засгийн газраас татвар ноогдуулсан орнуудын жагсаалтаас дээрх хоёр орныг хасснаар Канадын гангийн импортод ногдуулсан 25 хувийн нэмэлт татвар, хөнгөн цагааны импортод ногдуулсан 10 хувийн нэмэлт татвар 48 цагийн дотор хүчингүй боллоо. 

 

Трамп дотоодын төмөрлөгийн үйлдвэрлэлийг хамгаалахын тулд өнгөрөгч 2017 оны гуравдугаар сарын 2-нд ган болон хөнгөн цагааны импортод оногдуулах татварыг нэмэхээр шийдвэрлэсэн юм.

 

АНУ-ын импортын төмөрлөгийн дийлэнхийг Канад болон БНХАУ-аас худалдан авч байгаа ган, хөнгөн цагаан эзэлдэг. Гангийн импортод оногдуулах татварыг 25 хувь, хөнгөн цагаанд оногдуулах татварыг 19 хувь болгон нэмэгдүүлсэн юм. 

 

Канад, Мексик болон Европын Холбооны хувьд хязгаарлалтын арга хэмжээ өнгөрсөн оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн байна. Тухайн үед Канад, Мексикийн металлд татвар ногдуулах шийдвэр гаргаснаа Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлаа зайлшгүй хангах шаардлагатай холбон тайлбарлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин