Скарлетт Иоханссон СҮЙ ТАВЬЖЭЭ
2019-05-20

Холливуудын нэрт жүжигчин Скарлетт Иоханссон хоёр жил үерхсэн найз залуутайгаа сүй тавьсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Скарлетт 2017 оны хоёрдугаар сараас инээдмийн жүжигчин, "Saturday Night Live" шоуны зохиолч Колин Жост гэгчтэй болзох болсон юм.

 

Хос энэ оны эхээр л харилцаагаа олон нийтэд ил болгожээ. 

 

Тэд өнгөрөгч амралтын өдөр гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд сүй тавьцгаасан гэнэ. Хуримаа хос ирэх 2020 оны зун хийхээр төлөвлөж буй талаар ойрын эх сурвалжууд өгүүлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хөөрхий дөө хөгширсөн байна шүү
2019-05-20