МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй
5-20

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. Мөн "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Ерөнхийлөгч Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсаныг хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.  

 

"Оюутолгой"-н асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүд дэмжлээ. Ингээд байнгын хорооны болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх шийдэлд хүрлээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт МАН-ын Хяналтын хороо хуралдаж хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар мэдэгдэл гаргалаа. Д.Дамба-Очир гишүүний хувьд "Оюутолгой-н ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх нь нээлттэй. Ш.Раднаасэд гишүүний тухайд хөөн хэлэлцэх хугацааг хуулинд оруулсан гэсэнтэй холбоотой мэдэгдэл гаргасан. "Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд оруулсан саналыг хольж хутгаж, нийтэд мэдээлсний улмаас үүдсэн байна. Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь тодорхой болсон. Тиймээс Ш.Раднаасэд гишүүн залруулах нь зүйтэй гэж үзсэн"  гэсэн мэдэгдэл гаргалаа хэмээн мэдээлэл хийв.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Хоёр гишүүний асуудал яаж шийдэгдсэн бэ?

 

-МАН-ын бүлэг хуралдаад энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. 

 

-Ш.Раднаасэд гишүүн МАН-аас гарах өргөдлөө өгсөн үү?

 

-Ш.Раднаасэд гишүүний хувьд намаас, бүлгээс гарах асуудлаа албан ёсоор өгөөгүй. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
батаа:
тодорхойлдоо тийм хууль байхгүй юм чинь
2019-05-24
элбэнх:
раднаасэд дамбаочир 2 яах вээ та минь ээ... нѳгѳѳ гайхал элбэгдорж салгѳ саарал толгойт шалиг баяр сан овогт баярцогт сайханбалаг монгол банк лампууруулсан золгүйжаргал нарыгаа яах гээд байгаа юм бэ
2019-05-21
20 онд МАН ХОХЬ НЬ БИЗ:
Зайлаа
2019-05-20
МАН:
ЗООЗ РАДНААСЭДЭЭ ХАМГААЛААД ҮЛДЭХ ШИВ
2019-05-20