Нидерландын дуучин "Eurovision"-ийн ЯЛАГЧ боллоо
2019-05-20

Израилийн Тель Авив хотноо 64 дэх удаагийн "Eurovision" тэмцээн амжилттай зохион байгуулагдсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Уг тэмцээнд Нидерланд улсыг төлөөлөн оролцсон, дуучин Дункан Лоуренс ялалт байгуулж, 2020 оны  "Eurovision"-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн бичгийг гардан авлаа.  Дуучин залуу сүүлчийн шатанд Нидерландын "Arcade" гэх дууг дуулсан байна. 

 

Тэрбээр 492 оноогоор тэргүүн байранд орсон бол Италийн дуучин 465 оноо, ОХУ-ын дуучин 369 оноогоор эхний гурван байранд оржээ.  Нидерланд хамгийн сүүлд 1975 онд уг тэмцээний ялагч болж байв. 

 

Тэмцээний ялагчийг тодруулахаас өмнө Америкийн уран бүтээлч, попын хатан хаан Мадонна шинэхэн уран бүтээлээ дуулжээ.

 

Түүнийг дуулж байхад бүжигчид нь Палестины төрийн далбааг барихаас гадна "Палестин" гэж бичсэн ороолтуудыг үзэгчид рүү шидсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Мөн тэмцээн болж байсан газрын гадна хэсэг израйльчууд дургүйцлээ илэрхийлж, үймээн дэгдээжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин