Сийлбэрчин бүсгүй Н.ХОНГОРЗУЛ: Хөрөө рамтай болчихвол ч...
2019-05-21
Гэрэл зургийг MPA.MN

 

Бид энэ удаа сийлбэрчин бүсгүй Н.Хонгорзулыг онцолж байна. Тэрбээр мэргэжлийн зураач, сийлбэрч биш. Харин өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр сийлбэр, баримал, чихмэл хийж сурчээ. Гэр бүлийнхний “Чи хийж чадахгүй” гэсэн эсэргүүцэлтэй тулгарч, мэргэжлийн сийлбэрчин эрчүүдийн “чадахгүй байж боль” гэсэн дайралтыг тэсч, давж гарсан тэрбээр өөрийн гараар амьдралаа бүтээж яваа нэгэн. Өвөрмонголд ажилласан цалингаа цуглуулж, Налайхад өөрийн гэсэн хашаатай болсон Н.Хонгорзул одоо ажлын байр, хөрөө рамтай болох хүсэлтэй. Гэвч ажлын байртай болж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж түүнд олдохгүй байгаа аж. ЖДҮХС-гийн зээлийг гурван жил хөөцөлдөөд авч чадаагүйгээ тэр учирлаж байна.

 

500 мянган төгрөгөөр үнэлэгдсэн анхны бүтээл

 

-Сийлбэр хийдэг эрчүүдийг олонтоо харж байсан. Харин сийлбэрчин эмэгтэй сонирхол татлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

 

-Намайг Нямдоржийн Хонгорзул гэдэг. Би Барилгын коллежийг цахилгаанчин мэргэжлээр төгссөн.

 

-Цахилгаанчин мэргэжилтэй хүн яагаад сийлбэр хийх болов? Сонирхлоо дагасан уу?

 

-Сонирхол гэхэд хэцүү л дээ. Би бага охиноо хараад гэртээ суух шаардлагатай болсон. Нялх хүүхдээ орхиод гадуур ажил хийх боломжгүй учраас гэртээ юу хийж болохыг судалж эхэлсэн. Тэгээд сийлбэрийг сонгосон.

 

-Тэгэхээр сийлбэр хийх тодорхой хэмжээний авьяастай, гарын ур дүйтэй байсан гэсэн үг үү?

 

-Надад авьяас гэж байхгүй дээ. Энэ бол 100 хувь миний хөдөлмөр.

 

-Тэгвэл сийлбэрийг яаж сурсан вэ?

 

-Өмнө нь сийлбэр огт хийж байгаагүй. Бас манай гэр бүлд ч энэ чиглэлийн мэргэжилтэй хүн байхгүй. Би интернетээс сурсан. Youtube-ээс гадаад хүмүүсийн бичлэгийг маш их үзсэн. Мөн монгол сийлбэрчдийн хэрхэн хийж байгааг байнга харж, тэднийг дууриаж хийсээр байгаад сурсан. Сурч мэдэхийн тулд заавал сургуульд нь сурах албагүй. Үнэхээр хийж бүтээе гэж бодвол тухайн зүйлдээ тууштай байх хэрэгтэй. Нэг хоногийн 10 цагийг тухайн зүйлдээ зарцуулахад “юм дуулгана” даа.

 

-Сийлбэр сурахад ямар хугацаа зарцуулсан вэ?

 

-Эхний нэг сар үнэхээр бэрхшээлтэй байсан. Юу ч хийж чадахгүй, яаж хийх учраа олохгүй, багаж ч байхгүй. Хийж чадахгүй нойргүй хоносон шөнө олон бий.

 

 

-Хамгийн анх ямар бүтээл хийж байв?

 

-Анх морин хуур хийсэн. Тэрийгээ 500 мянган төгрөгөөр зарсан. Хүн өөрийгөө үнэлж чадвал бусад хүн чамайг үнэлнэ гэсэн үг байдаг даа. Би сарын хугацаанд “зовж”, анхны бүтээлээ гаргасан. Нэлээн хүч хөдөлмөр зориулж хийсэн анхны бүтээлийг маань миний нагац эгч худалдаж авсан. Цаашид илүү олон зүйлийг хийгээрэй гэж намайг урамшуулсан. Үүнээс хойш таван жилийн хугацаанд ойр дотны хүмүүс, найз нөхөд, тэдний танилууд төрөл бүрийн захиалга өгдөг болсон. Одоо фэйсвүүкээр олон захиалга ирдэг.

 

-Эрэгтэй сийлбэрчин олон байдаг. Эмэгтэй сийлбэрч танаас өөр байдаг уу?

 

-Би мэдэхгүй байна. Байдаг байх аа. Сийлбэр суръя гэсэн хүмүүст би үнэгүй зааж өгдөг. Тэр тусмаа өрх толгойлсон ээжүүд ирвэл би дуртайяа хүлээж авна. Учир нь би өөрөө олон жил өрх толгойлж явсан.

 

Өвөрмонголын Одон телевизийн студийг тохижуулжээ

 

-Таван жилийн хугацаанд багагүй захиалга гүйцэтгэжээ. Томоохон бүтээлээсээ нэрлээч.

 

-Би сийлбэр хийгээд удаагүй байхдаа Өвөрмонголд ажиллах монгол сийлбэрчдийн сонгон шалгаруулалтад орсон. Тэгээд Монголоос шалгарсан таван хүний нэг нь би. Бас ганц эмэгтэй нь байсан. Бид тэнд нэлээд ажил хийсэн. Тухайлбал, Одон телевизийн Ая дууны мэндчилгээ нэвтрүүлгийн студи, Хөлөнбуйр зочид буудлын гаднах гэрийг хийж, Ану хатны төрсөн нутагт тохижилт хийсэн. Өнгөрсөн зун Өвөрмонголын жуулчны баазад 30 метр өндөртэй Монголын 34 хаан, 4 хатан, бөө нарыг, Чингисийн тамгатай бүтээсэн.

 

 

-Үүний дараа Өвөрмонголоос захиалга ирсэн үү?

 

-Ер нь тасралтгүй явж, ажиллах боломжтой. Гэхдээ би өнгөрсөн зунаас яваагүй. Өвөрмонголд хийгээд байгаа зүйлсээ Монголдоо хийх юмсан гэсэн хүсэлтэй. Манай Монголын түүхийн бүтээлүүдийг тэнд хийлгэдэг. Биднээр хийлгэсэн ч хэзээ ч Монгол хүний нэр гарахгүй. Тиймээс түүхийн бүтээлүүдийг эх орондоо үлдээх бодол тээж яваа.

 

-Та бүтээлээ хэр үнэлдэг вэ?

 

-Давгүй сайн үнэлнэ ээ. Морин хуур гэхэд 500 мянгаас дээш үнэлэгдэнэ. Гэхдээ үнэ ханшид уян хатан хандана. Үнэхээр авахыг хүссэн хүнд үнэрхэхгүй.

 

-Хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл юу вэ?

 

-Нэг захиалагч Франц найзтай зориулж морин хуур хийлгэсэн. Тэр хуур 1.8 сая төгрөг болсон.

 

-Монгол гэр хийдэг үү?

 

-Өвөрмонголд хэд хэдэн гэр хийсэн. Харин Монголд өөрийн амьдрах гэрээ хийж байсан. Эхлээд би орон гэргүй, ээжтэйгээ нийтийн байранд амьдардаг байсан. Нийтийн байранд нэг сар амьдрахад л хүний толгойд юм бодогддог юм билээ. АНУ-ын Элчин сайдын яамны гал тогоонд аяга угаагч хийж, сарын 500 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Цалингийхаа 250 төгрөгийн нийтийн байрныхаа төлбөрт өгдөг. Үлдсэн 250 мянган төгрөгөөр амьдрахад хэцүү байсан. Тиймээс өөртөө гэр хийж, тусдаа гарахаар шийдсэн. Тэгээд өөрийн гараар гэр хийж, Баянхошуунд айлын хашаанд очиж буусан. Нэг сая төгрөгөөр босгосон гэрээ би дараа нь таван сая төгрөгөөр зарсан.

 

 

-Монгол гэрийн захиалга ирдэг үү?

 

-Ирдэг. Гэхдээ би авч чаддаггүй. Ажлын байргүй учраас том захиалга авч чаддаггүй.

 

 

Таван сая төгрөгийн эрэлд “хатсан” гурван жил

 

 

-Ажлын байргүй гэхээр гэртээ хийдэг гэсэн үг үү?

 

-Гэртээ, гэрийнхээ гадаа суугаад хийдэг. Өвөл даарна, зун нь наранд хална.

 

 

-Ажлын байртай болох боломжгүй байна уу? Зээл хөөцөлдөж үзсэн үү?

 

-Ажлын байр барих санаатай олон хүнд хандаж үзсэн. Налайхын Засаг даргатай уулзах цаг авах гээд чадахгүй байна. Уулзалтын цаг олддоггүй. Бас Налайхын ЖДҮХС-гийн зээл хөөцөлдөж үзсэн. Сүүлийн гурван жил хөөцөлдөөд барсангүй.

 

-ЖДҮХС-аас ямар хариу өгдөг вэ?

 

-Ойрын хэдэн жилдээ зээл гарахгүй гэсэн хариу өгдөг. Харин банкууд барьцаа хөрөнгөгүй гээд зээл өгдөггүй.

 

-Ажлын байртай болоход хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

 

-Би таван сая төгрөгийн зээл хөөцөлдөөд барахгүй байна. Ийм мөнгөтэй болчихвол хөрөө рам авна. Том захиалга авах боломжтой болно гэсэн үг. Хөрөө рам шинэ нь 1.6 сая төгрөгийн үнэтэй.

 

-Та багагүй захиалга авдаг тухай ярьсан. Захиалганы төлбөрөөс хөрөө рамны мөнгө гарахгүй гэж үү?

 

-Нэг захиалгын төлбөрийн 80 хувь нь материалдаа зарцуулагддаг. 20 хувь нь миний ажлын хөлс болдог. Энэ мөнгөөр манай дөрвөн ам бүл амьдардаг.

 

-Гэр бүлийн хүн нь ямар ажил эрхэлдэг вэ?

 

-Уурхайд том машин жолооддог байсан. Ажлаасаа халагдаад одоо надад тусалдаг. Мужааны ажилдаа нэлээн сайн. Манайх хоёр охинтой. Том нь 11, бага нь 6 настай.

 

-Та өөрөө хүн дууриаж сийлбэр хийж сурсан. Тэгвэл таныг дууриаж сийлбэр хийдэг хүн байна уу?

 

-Би гурван залууд зааж сургасан. Одоо тэд хувиараа сийлбэр хийдэг. Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө нь нурууны өвчтэй, гадуур гарч ажиллах боломжгүй. Харин гурав дахь нь оюутан. Би суръя гээд ирсэн хүнээс төлбөр мөнгө авдаггүй. Мөнгө авахгүй гэхээр зарим хүн үнэн үү гээд дахин дахин лавлаж асуудаг.

 

-Одоо ямар захиалга дээр ажиллаж байгаа вэ?

 

-Би саяхан интернетээс цэцгийн мандлын сав олж хараад, өөрийнхөө хашаандаа нэгийг хийж тавьсан. Гэтэл танил ахаас маань захиалга орж ирээд, цааш үргэлжилсэн. Одоо 18 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хийж байна. Хананд нь сийлбэр бас цэцгийн мандал хийж байгаа.

 

 

Ярилцсан танд баярлалаа.

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
юм үз:
сайн байна уу, Батцэцэгээ? Чамаас лалвлаж баттай болгохын улмаас тодотгох гээд...энэхүү утасны дугаар Н.Хонгорзулыняг өөрийнх нь утасны дугаар мөнүү, бишүү.
2019-05-22
sanal:
hudulmurch hyn bna.ulsaas iim l hymyysiig demjij butsaltgyi tuslamj ugsun ch yadag yum.ter bayachuudiin avdag 3%-n zeeliig olgooch amjilt hysie.baharhaj bna
2019-05-21
Neg gishuun ni ene niitleliig unshaarai ug Ni ta bugdeed neeh ih mongo bish xarin jiriin irged Biden heden jil hootsoldoj haigaad ch oldohgui mongo.iim neg hodolmorch emegteigee ajiliin bairtai bolgochih ym San ihiig hiij buteene dee
2019-05-21
Жинхэнэ ЖДҮ-чин мөн ...............
2019-05-21
zochin:
ene hun 5 say tugrug huutsulduud nutehgui bn gj bhd gishuud gj nobshnuud 5 terbum 500 terbumaar n ideed suuj bh gej
2019-05-21
Сайн байна уу:
86650446
2019-05-21
Зочин:
Холбогдох утасны дугаараа тавьж болох уу,Би илүү гарсан мөнгө төгрөгтэй хүн биш боловч ярилцаад хир хэмжээгээрээ тусалмаар байна.
2019-05-21
юм үз:
сайн байна уу, Батцэцэгээ? Чамаас лалвлаж баттай болгохын улмаас тодотгох гээд...энэхүү утасны дугаар Н.Хонгорзулыняг өөрийнх нь утасны дугаар мөнүү, бишүү.
battsetseg:
86650446 гэсэн дугаараар холбогдож болноо
battsetseg:
86650446
Сайн байна уу:
86650446
Torolhiin avyas bainaa baina. Yaj ch hicheegeed boldoggui yum boldoggui sh dee. Ger buld n eruul enhiig husii
2019-05-21
зочин:
Ажил хийдэг хүнд олддоггүй,арын хаалгаар бол ямарч дарга авч болдог,ерөнхий сайд өөрийг нь дэмжсэн хүнд бол 950,0-1300,0 сая хүртэл зүгээр шахам өгдөг нэг зүйл байдаг.Түүнийг л энэ эмэгтэйд өгмөөр юм.Ямар 90?,0 сая гэж байгаа биш 9,0 сая л байхад болох юм байна.Бас МАН дэмжээд сүйд болоод байгаа жилийн 3,0 хувийн хүүтэй 20,0 сая төгрөгийн зээлээ энэ эмэгтэйд эхлээд өгөөч гэж гуймаар байнаа
2019-05-21