Хайрцагт хүүхэд хийж зөөвөрлөхийг завдсан хэрэг бүртгэгдээгүй
2019-05-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймгийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завдсан тухай мэдээлэл өчигдөр /2019.05.20/ цацагдсан. 

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Бид мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар Хөвсгөлд хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон" гэлээ. 

 

Мөн Хөвсгөл аймгийн удирлагууд энэхүү мэдээллийг няцааж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин