Хар тамхины хэргээр Францын иргэнд цаазын ял оноолоо
2019-05-21

Индонез улсад хар тамхи хууль бусаар давуулахыг санаархсан Франц улсын иргэнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Францын иргэн, 35 настай Феликс Дорфин гэгч өнгөрөгч оны есдүгээр сард Индонезийн Ломбок арлын нисэх буудалд байхдаа саатуулагджээ.

 

Шалгалтаар түүний тээшнээс гурван кг хар тамхи илрүүлсэн аж. Тухайн үед шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 20 жилийн ялаар шийтгэсэн ч Дорфин шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдсан юм.

 

Прокурор "Феликс Дорфин 20 гаруй төрлийн мансууруулах бодис улсын хилээр давуулахыг завдсан" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин