АНУ-ын технологийн компаниуд "Huawei”-г гадуурхаж эхэллээ
2019-05-21

АНУ-ын технологийн томоохон компаниуд БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанид программ хангамж, эд анги нийлүүлэхээ зогсоосон талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Технологийн “Intel”, “Qualcomm”, “Xilinx” гэх чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй гэдгээ уламжлав. 

 

 

Уг шийдвэрээс нэг өдрийн өмнө “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

 

“Google” компани нийтэд нээлттэй ашиглуулж байгаа лицензээсээ бусад тохиолдолд “Huawei”-тай аливаа техник хангамж, программ хангамжийн бүтээгдэхүүнтэй холбогдсон бизнес хийхгүй гэдгээ өчигдөр албан ёсоор зарлажээ. 

 

“Huawei”-ийн шинэхэн гар утаснууд БНХАУ-аас өөр газарт “Google Play Store”, “Gmail App” зэрэг түгээмэл хэрэглээний аппликэйшн, үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй боллоо. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Huawei” компанийг Засгийн газартайгаа нягт холбоотой ажилладаг, олон улсад тархан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг хэмээн мэдэгдэж, АНУ болон холбоотнуудаа уг компанийн бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг уриадаад буй юм.

 

Гэхдээ “Huawei” дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэсээр иржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
thh hujaagaas er ni hol baisan deer
2019-06-05
манай маанаг дарга нар Хуавэй бэлгэнд аваад л маанагтаж байгаад дараа нь бүх юмаа алдаж барьцаанд орж онигоотож нтр... гарын үсэг зурж нтр
2019-05-21
thh hujaagaas er ni hol baisan deer