Багачуудын үзэх дуртай "Бардам туулай" жүжиг 31 дэх жилдээ
2019-05-21

 

УДЭТеатрын уран бүтээлчид Олон Улсын эх хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд, багачуудаа зориулан "Бардам туулай" хүүхдийн жүжгээ зургадугаар сарын 1-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад тоглохоор болжээ.

 

Жүжгийн үйл явдлаас цухас дурдвал "Хөшиг нээгдэн тайзнаа намуухан ая эгшиглэн ойн мод, ан амьтад нойрноосоо сэрнэ. Ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуугаа дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барин тэмдэглэхээр тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахна. Гэхдээ тэрбээр энэ удаад овсгоотойгоор бултан зугтах бөгөөд анчин хоосон хоцорно. Ангаа алдсан анчин түр алжаахаар модны дор хэвтэн нам унтчихна.

 

Энэ үед ойн цоорхойд хоёр туулай гарч ирэн хэрхэн үнэг чихнээс нь барих шахсан тухай ярилцаж байгаад гэнэт анчныг олж харан зүрх нь зогсох шахан айна. Өнөөх үнэгэнд бариулах шахсан аймхай туулай анчнаас үхтлээ айсан ч гэнэт бууг нь олж харан түүнийг авахаар зүтгэнэ. Түүнийг эгч туулай нь хорьсон ч дийлдэггүй...

 

Ингээд аймхай туулай буутай болсноор хэрхэн Бардам туулай болж байгааг “Бардам туулай” хүүхдийн жүжгээс үзэж сонирхох боломжтой. Жүжгийн билетийг  99199794 утсаар захиалах боломжтой.

 

 

Хэзээ ч хуучирдаггүй, үргэлжид үзэгч багачуудын үзэх дуртай "БАРДАМ ТУУЛАЙ ЖҮЖИГ" 31 дэх жилдээ тоглогдож буй бөгөөд хамгийн "урт настай" жүжиг юм. 

Shuud.mn
Сонин хачин