Украины шинэхэн Ерөнхийлөгч парламентаа тараалаа

img

Украины соёл урлагийн салбараас төрсөн анхны Ерөнхийлөгч болох Володимир Зеленский өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа орсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр тангараг өргөснийхөө дараа парламентаа тарааж буйгаа зарласан нь олныг цочирдуулжээ. Ерөнхийлөгч мөн өмнөх утга, учиргүй уламжлалуудыг халахаа мэдэгдэж, төрийн албан хаагчдын өрөөнд өөрийнх нь зургийг залахгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

 

"Миний зураг бус хүүхдүүдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдний нүд рүү харж бай. Би ихэнх амьдралаа бусдыг инээлгэхэд зориулсан. Харин ирэх тавын жилийн хугацаанд ард түмнээ жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулахад зориулах болно" гэж Ерөнхийлөгч хэлэв. 

 

 

Зеленский ард түмэндээ хандан хийсэн анхны мэдэгдэлдээ "Би та бүхэнд амласан ёсоороо Ерөнхийлөгчийн хувиар хийх хамгийн эхний ажил зүүн хязгаарын Донбасс дахь дайны галыг бүрэн унтраах явдал юм. Украины ард түмэн газар нутагтаа айдасгүй, аюулгүй, амар амгалан амьдрах учиртай. Бид энэ дайныг эхлүүлээгүй ч бид энэ дайныг дуусгах ёстой" гэж онцолжээ. 

 

Мөн эрх мэдлээ өөрт нь шилжүүлэн өгөөд буй Петр Порошенкогийн ойрын холбоотон Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд, Аюулаас хамгаалах газрын дарга гэх өндөр албан тушаалтнуудыг өөрийн хүсэлтээр огцрохыг Зеленский уриалсан байна. 

 

Ерөнхийлөгч парламентыг хугацаанаас нь өмнө тараасан учир парламентын ээлжит бус сонгууль ирэх аравдугаар сарын 27-нд болох гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zichin:
Za ajil hiigdeed.buteen baiguulalt erchimtei yvj bn.Yah gj hun muulahiin don tusaj baidagiim.Shuuh .tsagdaa.tagnuuld Elbehdorjiin gar heluud utsan chinee ulaan amia taslahgui aimaar bn.Emneh jiluuded iim duugarch.eerchilj bailuu.Hund uram egee.Elbegdorj.Zoljargal gesen olon chonoosoo l hurdan salj shorond n hataa.
2019-05-26
Иргэн:
Эрээн цоохор дээлт чинь эргүү байх оо үзэгдэж харагдахаа больсон луйварчидад барьцаалагдсан байх оо
2019-05-23
Зочид:
Хүүшээ мөнай улсад нэг эрээн дээлтэй хүн харагддаг хайцан бэ?
2019-05-22
zochin:
Zuv bna IH Hural -aa bas taraah heregtei
2019-05-21