Т.Баярхүү: Аргагүй байдлаас авлига өгсөн иргэд айх шаардлагагүй болсон
2019-05-21

Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн хэргээ сайн дураараа илчилсэн иргэнийг ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх талаар Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.

 

 

-Хуулийн энэ зохицуулалтын талаар тайлбар өгөхгүй юу?  

 

-Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Товчхондоо иргэн тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол ялаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Ялаас чөлөөлөхийн зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

 

-Энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа юу? 

 

-Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.

 

-Өмнө нь ингэж ялаас чөлөөлөгдсөн тохиолдол бий юу?

 

-2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалт. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэх олон нийтийг хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий энэ зохицуулалтаар ялаас чөлөөлөгдсөн тохиолдол анхных нь. Өнөөдөр тодорхой хэрэг дээр энэ заалт хэрэгжиж сайн дураараа илчлэн ирсэн нэр бүхий иргэд ялаас чөлөөлөгдсөн. Тиймээс албан тушаалтны хясан боогдуулан хахууль авсан үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад илчлэн ирэхээс айх шаардлагагүй болсон гэдгийг онцолж хэлэх гэсэн юм.

 

Өгсөн, авсан нь хоёулаа буруудна гээд бусдын эрхийг хязгаарладаг, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй хясан боогдуулах, хүнд суртал гаргадаг, хахууль нэхэх үйлдлүүд гардаг. Та төрийн үйлчилгээ авах бүх шаардлага, нөхцөлийг хангасан хэрнээ албан тушаалтны хясан боогдуулсан үйлдлийн улмаас төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, аргагүй байдалд орж хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Shine mongol surguuliin zahiral ikh avilga avdag shtei....shalgaa ch
2019-05-28
Аагий:
Зуучлагч нь яах уу?
2019-05-23
Ашгүй дээ аль эрт ингэх бсан юм
2019-05-22
ХҮРЭЛСҮХ:
Тархины тураалт оркуудаа. Сонсож бай. Одоо та нарт ШУДАРГА ЁС биш, ХАЛАМЖ хэрэгтэй. Иймийн тул би халамжийн шинэ хөтөлбөрүүд санаачилж байна. Хуучныг сэргээж өртгөтгөж байна. ОУВС-н хөтөлбөр зогсож Японы Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх хөнгөлттэй зээлээ өгөхгүй байгаа. Гэхдээ тэр хамаагүй. Байгалийн барагдах баялгаа цөлмөж байж олсон хэдэн доллараасаа та нарт ХАЛАМЖ тараана. Бас попорно. ШУДАРГА ЁС лоолой болсон шүү.Гахай хоншоорт Раднаасэд миний даалгавраар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан хамсаатнуудаа ялаас мулталсан. Би бас авилгачдыг ялаас тэр хуулийн дагуу чөлөөлүүлнэ. ЖОНХУУ агаа бид хоёр хууль, шүүхийн удирдлагын өөрчилсөнөөс хойш нэг ч авилгач шийтгэл хүртэхгүй. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм. Би мужик хүн шүү.
2019-05-22
АТГ БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭРЭЙ:
АВИЛГАЧ НАСАНБАТ НЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВСНАА АТГ-ТАА БИЧГЭЭР МЭДЭГДЭЖ Ч БАЙХ ШИГ , БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙГААРАЙ
2019-05-21
Зочин:
Санал нэг байна. Асуудалд та нар ингэж л ханддаг шүү дээ
2019-05-21
Иргэн:
Дарханы засаг дарга Насанбатынхаа авилга авсан хэргийг хааснаа АТГ сэргээж шалгаарай. Үүний чинь дараа энэ үгэнд чинь итгэе
2019-05-21
Шүүгч ян ямар тохиолдолд хариуцлага хүлээх талаар хуулинд ямар заалт байхгүй учир өнөөдөр Шүүгч нар ингэж дураараа аашилж дур зоргоороо дургиж, Монголын ард түмний язгуур эрх ашгийг уландаа гишгэж байгаа нь үнэн.Шүүх их гоё боллоо гээд л цээжж дэлдээд байгаа бодит байдал дээр жинхэн 2 нүүртэнгүүд чинь Шүүгч нар байдаг юм шүү дээ.
2019-05-21
Шүүх хясан боогдуулаагүй гэж үзсэн бсан. Мэдээлэл зөрөөд бн даа.
2019-05-21