Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
2019-05-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Яармагийн гүүрийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлсэн. Тус авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлж тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 23 хүртэл Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаагаад байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.05.22/ хэсэгчлэн хаасан замын хөдөлгөөнийг нээлээ.

 

Зам засар шинэчлэлтийн хүрээнд өнгө асфальтан хучилт хийсэн учраас замыг нээсэн байна. Цаашид тэмдэг, тэмдэглээний ажил хийгдэх ч зам хаахгүй гэдгийг албаныхан хэллээ. 

 

БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын 90 хувь нь  2018 онд хийгдсэн юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин