Эмэгтэйчүүдийг зарж, биеийг нь үнэлүүлдэг Герман эрийг баривчилжээ
2019-05-22

Германы цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, олон зуун тайланд эмэгтэйчүүдийг хил давуулан зарж, биеийг нь үнэлүүлж байсан таван этгээдийг баривчилсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Германы нэг иргэн, Тайландын дөрвөн иргэнийг баривчилжээ. Тэдний шүүх хурал Германы Ханау хотноо зохион байгуулагдаж байна.

 

Шүүхээс тэднийг эмэгтэйчүүдийг хил давуулан худалдсан, хүчээр биеийг нь үнэлүүлсэн, хүний эрх чөлөөнд халдсан, хууль бусаар бичиг баримт бүрдүүлсэн, татвараас зайлсхийлсэн гэж буруутгажээ. 

 

Гэмт этгээдүүд хуурамч аялалын визээр 200 гаруй тай эмэгтэйчүүдийг Германд авчирч, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан гэнэ. "Хохирогчдын дунд цөөн тооны трансжендерүүд бий" гэж албаныхан уламжлав. 

 

Эмэгтэйчүүдийг Зийген хот дахь гурван биеэ үнэлэгчдийн газарт хорьж, биеийг нь үнэлүүлж байжээ. Германд биеэ үнэлэхийг хүлээн зөвшөөрдөг боловч хуурамч бичиг баримттай мөн хэн нэгний дарамт, шахалт дор биеэ үнэлэх нь хууль бус аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин