"Энержи Ресурс" Монгол Улсын ТОП 5 ААН-д дахин эрэмбэлэгдлээ
2019-05-22

 

Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр Энержи Ресурс компани Монгол Улсын ТОП 100 аж ахуйн эхний 5-д дахин эрэмбэлэгдлээ. Ингэснээр уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн тэргүүлэгч аж ахуйн нэгжийн байр сууриа бататгасан байна. Энержи Ресурсын групп компаниуд 2018 онд өмнөх оны бүх үзүүлэлтүүдээ сайжруулж улсын төсөвт нийт 219 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн бөгөөд нийт 3,000 гаруй хүний шууд болон шууд бус ажлын байраар хангажээ. Мөн нийт 4.7 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн борлуулж, 591 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн экспортын орлогыг эдийн засагт оруулсан байна. Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ компаниудын тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо гэсэн үндсэн үзүүлэлтийг харгалздаг аж.

 

 

Энержи Ресурс компанийн хувьд нийгэм рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлд дотоодын аж ахуйн нэгжүүдээ манлайлан ажилладаг. Зөвхөн 2018 онд гэхэд хүүхэд хамгааллын чиглэлд Монголд сайн дурын үндсэн дээр хэрэгжиж буй хамгийн том төсөл болох “Ид Шидийн орон – 2” болон нийгмийн сайн сайхны төлөөх бусад төсөл хөтөлбөрүүдэд нийт 1.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг олгосон байна. Мөн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд орон нутгийн урт хугацааны хөгжлийг дэмжих олон талт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч компаниудын нэг юм.

Shuud.mn
Сонин хачин
fdf:
shaasan. hulgaigaaraa l terguuldeggui um bol oor yugaaraa terguuldeg um
2019-05-23