Хүүхдээ хагалгаанд ортол зодсон хойд эцгийг энэ сарын 29-нд шүүнэ
2019-05-22

 

Хойд эцэгтээ зодуулж олон удаагийн хагалгаанд орсон хүүгийн гэх тодтголтой хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

Тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.

 

Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хамгийн хүнд ял л өгөөрэй дөө
2019-05-22
Зочин:
Цаазаар авах хэрэгтэй Нялх хүүхдийн амьдралд хар толбо суулгаж насан туршид нь сэвтүүлсэн хувь заяа нь тэртээ тэргүй өршөөхгүй муу алуурчинг
2019-05-22