Зургаан давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
2019-05-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Зургаан давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ.

 

Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Саруул тэнгэр хотхон”-ы 47 дугаар байр цутгамал 9 давхар барилгын 6 давхраас хүн унах гээд байна" гэсэн дуудлага 2019.05.21-ний өдрийн 17:24 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 17:35 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн М /25 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын тагтнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
АРчаагүй монгол эрчүүдхудлаа эхнэр хүүхдээ айлгах гэж л тэнэгтэж байгаа юм үсэрч чадахгүй үсрэх байсан бол үсэрчихгүй юугаа хүлээдэг юм
2019-05-22