Бусдын харцыг булаасан ТӨГС БҮСГҮЙ болох ЕСӨН АЛХАМ
2019-05-22

Энгийн дадлаар өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй болох боломжтой. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Бүх бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн давтагдашгүй. Та өөрийнхөө давтагдашгүй гоо үзэсгэлэнг  илүү гэрэлтүүлэх боломжоос бүү татгалзаарай. Таныг илтгэх нэрийн хуудас бол таны гоо үзэсгэлэн юм.

 

Алхам №2

 

 

Өдөр бүр саунд сууж, арьсаа булбарай болгох хэрэгтэй. Мөнгөө хэмнэж өдөрт  нэг удаа бүлээн усанд орж, өдрийн турш хуримтлагдсан муу бүхнээ бүлээн усаар угааж, биеэ ариустгах хэрэгтэй. Ус таны арьсыг булбарай болгоно.

 

Алхам №2

 

 

Та хөл, суга болон бусад хэсгээр ургасан илүүдэл үстэйгээ байнга дайн зарлаж, зориулалтын наалт, татуургаар хусч, цэвэрлэж байх хэрэгтэй. Мэдээж хэрэг эрчүүд шиг их үстэй эмэгтэй тийм ч сайхан харагдахгүй.

 

Алхам №3

 

 

Хөмсгөө засч, илүү үсээ байнга түүж байгаарай. Цэвэрхэн хөмсөг таны царайг чимнэ.

 

Алхам №4

 

 

Хумсаа арчилж, харц булаам өнгөөр будуулж байх. Өнгөлөг хумс таныг чимэх нь тодорхой.

 

Алхам №5

 

 

Улиралд нэг удаа үсээ засуулж, үснийхээ загварыг аль болох өөрчилж байх. Гоо сайхан харагдахад үс ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

 

Алхам №6

 

 

Нүүрнийхээ өөг дарах будалт хийж сурах. Хамгийн гол нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа арчлах.

 

Алхам №7

 

 

Өөрт тохирсон гоё сайхан будалт хийж сурах.

 

Алхам №8

 

 

Аль болох өөрийнхөө биеийн онцлог, давуу талыг гаргасан хувцас өмсч, эрчүүдийн харцыг булааж байх.

 

Алхам №9

 

 

Та заавал үнэтэй брэндээр гоёж, гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагагүй. Өдөр бүр хийдэг эдгээр үйдлийнхээ тусламжтай төгс бүсгүй болох боломжтой. Таныг хайрлах хүн таниас өөр байхгүй гэдгийг бүү мартаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Er xun bichsen baixaa
2019-05-23
unshigch:
za yashigaa yarshig
2019-05-23