"Д.Эрдэнэбатыг АТГ-аас дуудаж уулзсан байна лээ"

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлээр цацагдлаа. Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан тухай мэдээлж байна.
Энэ асуудлыг АН-ын дарга С.Эрдэнээс тодруулахад “Д.Эрдэнэбат гишүүнийг өчигдөр дуудаж уулзсан байна лээ. Одоогоор хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан процесс хараахан эхлээгүй байгаа. Энэ асуудал яагаад хэвлэл мэдээллээр ийм хурдтай тархсанд гайхаж байна. Манай хуулийнхан нөгөө л хуучин арга барилаар дахин ажиллаж байгаа нь харагдаж байна. Эхлээд нийгэмд шуугиан тарьдаг, тэрнийхээ араас гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ хоцрогдсон коммунист аргаасаа татгалзмаар байна” гэсэн хариултыг өглөө.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ