Хөдөлмөрийн аюулгүй байдлаас харамласан хөрөнгө хүний амиар хэмжигддэг
2019-05-22

Дулааны улирал ирж, барилгын ажил ид өрнөж байна. Барилгын салбарт гардаг осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар өнөөдөр эхэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Эрдэнэцогтын өгсөн мэдээллээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны улмаас 2017 онд 70 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 12.8 хувь нь үйлдвэрийн газар, 8.5 хувь нь уул уурхайн салбарт, 52.8 хувь нь барилгын салбарт үйлдэгдсэн байна. Харин өнгөрсөн онд 89 гэмт хэрэг бүртгэгдсэний 46 хувь нь зөвхөн барилгын салбарт гарчээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөний улмаас 2017 онд 12, 2018 онд 19 аж ахуйн нэгжийн захирал, ХАБ-ын инженерийг яллагдагчаар татаж, шүүхэд дөрвөн хэргийг шилжүүлсэн байна. Шүүхээс гурван хүнд тэнсэн харгалзах ял, нэг хүнд 1.4-2 жилээр хорих ял оноожээ.

 

Байгууллага, аж ахуйн нэгжүүд нийт төсвийн 1.5 хувиас доошгүй хөрөнгийг хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд аюулгүй ажиллагааг хангах хөрөнгийг төсөвлөхдөө харамын сэтгэлээр хандаж, хэмнэдэг. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөхөд хүргэдэг гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн дарга И.Баттөгс хэлж байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байгууллагыг гурван сая төгрөгөөр торгодог хуулийн зохицуулалттай. Мөн прокурорын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоодог юм.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Барилга дээр хамгийн их аваар осол гардаг. ХАБ ажилтан гэж юугаа ч мэдэхгүй мануухай нар их бна. Тэднийгээ сайн сургаачээ. Хэдэн хаалт шат тавиад, малгай бүсээр хангаад болчих зүйл бишшүү. Сайд дарга нар худлаа төрийн ордонд номлоод яахвадээ. Өдөр бүр л барилга дээрээс труба, блок, хүн.. уналаа гэх юм
2019-05-23