Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банк буцаж төлөгдөх нь тодорхойгүй төсөлд бондоос гаргасан байна
2019-05-22

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тэрбээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг ахалсан юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-1.8 их наяд төгрөгөөр 319 төслийн арга хэмжээг Хөгжлийн банк санхүүжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк зарим аж ахуйн нэгжүүдээс эргэ төлөл авч чадаагүй байна. "Хөтөл", "Монлаа", "ТОСК",  "МАК цемент",  "Эрэл" зэрэг компанийн зээлийн төлөлт эргэн төлөгдөөгүй байна. Хөгжлийн банк дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх концевцитой.  Зарим зээлийн гэрээг олон удаа өөрчилсөн, гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн. ХХБ-ны байрыг өндөр үнээр худалдан авсан байна. 2015-2016 онд ажиллаж  байсан Хөгжлийн банкны хариуцлагагүй үйлдлээс банк их хэмжээний хохирол үйлдсэн. ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарт давуу эрх эдлүүлж байсан байж магадгүй зүйл ажиглагдсан. "Чингис", "Самурай", "Евро" бондын зээлийн талаар шалгуулахаар АТГ-т өгсөн. Хөгжлийн банк арилжааны банктай төслөөр өрсөлдөхгүй байх хэрэгтэй. Монгол Улсын хөгжилд зайлшгүй хувь нэмэртэй төслийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. 

 

Хөгжлийн банк шийдвэр гаргагчдаас хамаарал багатай олон улсад хөрөнгө босгох чиглэлийн банк. Тийм учраас боловсон хүчний чадавхи муу байна гэж үзсэн. Шилжилтийн хугацаанд Г.Амартүвшин захирлыг ажиллаач гэж хүсэлт тавьсан хэмээлээ. 

 

Нийтдээ 4.4 их наяд төгрөг Хөгжлийн банкинд төвлөрснөөс улсын төсөвт 60 хувь нь оржээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөгжлийн банкнаас төлөгдөх нөхцөлгүй бондуудын мөнгөний асуудалаа хурдан ил гаргаач.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд наад асуудалаас чинь болоод боож үхэх гэж байна.
2019-05-22
Demjdeg shuuu !:
Oyunerdenee garch irsen shigee shudraga shiidemgii baidag yum shuu ! Bid ooriig chini demjij baigaa shuu !
2019-05-22
Monlaa bol luivarchin kompany shyy dee. Ter zeel hezee ch tologdohgyi
2019-05-22