Хятад, Японы иргэнийг тагнуулын хэргээр яллажээ
2019-05-22

БНХАУ-ын Бээжин хотын шүүх Японы иргэн Эйжи Сүзүки гэгчийг тагнуулын хэрэгт буруутгаж, зургаан жилийн ялаар шийтгэсэн талаар "www3.nhk.or.jp" сайт мэдээллээ. 

 

 

Ял сонсоод буй Эйжи Сүзүки нь Япон, БНХАУ-ын залуучуудын харилцан солилцоог хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тэргүүн аж. 

 

Түүнийг 2016 онд БНХАУ-ын Аюулгүй байдалд аюул учруулсан хэмээн буруутгаж, Бээжин хотоос баривчилсан түүхтэй. 

 

Эйжи Сүзүки ял сонсохоос гадна  50 мянган юанийн /7400 ам.доллар/ торгууль төлөхөөр болжээ. БНХАУ-ын эрх баригчид тагнуулчтай тэмцэх зорилгоор 2014 оны долоодугаар сард "Тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх тухай" хуулийн төслийг баталсан юм.

 

Уг хуулийн баталсанаас хойш Японы есөн иргэн тагнуулын хэрэгт холбогдож, саатуулагджээ. Мөн Бээжингийн шүүх нэг долоо хоногийн өмнө Японы иргэн, 50 орчим настай эрийг БНХАУ-ын төрийн нууц мэдээллийг хулгайлсан хэмээн буруутгаж, 15 жилийн ял ноогдуулсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин