Пакистанд 494 хүүхэд ДОХ-ын халдвар авчээ
2019-05-23

Пакистаны Синд мужийн Рато-Деро хотноо бага насны 494 хүүхэд ДОХ-ын халдвар авсан талаар "www.npr.org" сайт мэдээллээ. 

 

 

"Ийнхүү хүүхдүүд халдвар авсан нь эмч нарын хариуцлагагүй алдаатай холбоотой" гэж эрх баригчид мэдэгджээ.

 

"Учир нь хүүхдүүдийг ариутгаагүй, бохир тариураар тарьж, ДОХ-ын халдвар тараасан байх магадлалтай" гэж ДОХ-ын хяналтын хөтөлбөрийн бүсийн зохицуулагч, доктор Сикандар Мемон хэвлэлийнхэнд ярьсан байна. 

 

"1,400 орчим иргэн ДОХ-ын халдвар авсан. Эдгээрийн 494 нь 7-15 насны хүүхдүүд" гэж ярьжээ. Эдгээр хүүхдүүдээс цусны шинжилгээ авахад ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
АРАЙ Ч ДЭЭ, НЯЛХ АМЬТАД
2019-05-23