Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зориулсан Ерөнхийлөгчийн тайлбар
2019-05-23

Ерөнхийлөгч Х.Баттулга татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ. Татварын багц хуульд олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байна. Мөн улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдсан хэмээн үзэж, хориг тавьсан юм.

 

 

Харин эрх баригчид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийг хориг тавьсаны маргааш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хориг үндэслэлгүй учраас хүлээж авах боломжгүй” гэсэн хариуг хэвлэлээр дамжуулж өгсөн. Үүний дараа өөрийн цахим хуудсандаа “Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн шоглонгуй хандсан.

 

МАН-ын бүлэг ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Ингэж эсэргүүцэлтэй тулгарсан Ерөнхийлөгч хориг хэлэлцэх хугацааг 05 сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлснээр уг асуудал түр хойш тавигдав.

 

Харин Ерөнхийлөгч өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зориулан хариу мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд хандан “Ерөнхийлөгчөөс 4 дэх хоригоо хүлээж авлаа, хоригийг хүлээж авах боломжгүй” гэх зэргээр мэдээлэл хийж, хариуцсан яамныхаа нэрээр “хариу тайлбар” гэх зүйл гаргуулан, татварын багц хуульд байгаа ноцтой асуудлуудыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь төрийн ёсонд нийцэхгүйгээс гадна Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нэн зохимжгүй үйлдэл болж байна” гэжээ.

 

Мөн Сангийн сайдын “Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” гэсэн шоглоомд “Сангийн сайд, Сангийн яамны зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны гаргасан энэ зохимжгүй алдааг ашиглан, Ерөнхийлөгч хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьсан гэх мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг санаатайгаар түгээж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл хийсэнд мөн харамсаж байна” гэсэн хариуг өгчээ.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зориулсан Ерөнхийлөгчийн анхны хориг энэ биш. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьснаас эхлэлтэй. Ерөнхийлөгч "Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй" хэмээн түүний томилгоог хэсэгтээ гацаасан. Үүний дараа 2017, 2018 оны улсын төсвийн хуульд бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьсан. Дөрөв дэх нь татварын багц болов.  

 

Ерөнхийлөгч, Сангийн сайд хоёрын таарамжгүй харилцаа хориг тавих, түүнд нь өгөх хариу тайлбараар илэрдэг. Ээлжлэн бичиг шидэлцдэг энэ харилцаа энэ бүрэн эрхийн хугацаанд хэдэнтээ давтагдаж, цаашид ч үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
харийнхантай нийлж монголыг цѳлмѳж юу ч биш болгож байгаа хүрэлбаатар хулгайчийн зѳв юм уу ямар ч ажиил хийгээгүй монголыг улам их ѳрѳнд оруулж яаж монголоор тоглож байгааг монголчууд бүгд мэдэж байгаа харийнхантай нийлсэн авилгачийг зайлуулах хэрэгтэй хүрэлбаатар бол худлаа ярьсан урвагч цаазаар аваач тэнгэрийн зарлиг
2019-05-30
Zochin:
Sangiin said Hurelbaatar zuulun helehed yos zuiguin aldaa gargaj bn. Erenhiilugch heden udaa horig tavih yostoi yum be? Shaardlagatai bol horig tavij bai gej iim erh ugsun. Erenhiilugchiin horigiig heleltsdeg bolohoos shuumjolj ulstur bolgodoggui yum
2019-05-28
Зочин:
Хорсолоо мартаж чаддаггүй хүмүүсийг төр улс түмний төлөө үйлсд бүү ойртуул. Хорсолоо уучилж чаддаг уужуу алсыг харсан ухаанаар төрийн ажил явуулдаг хүмүүсийг төрд ажиллуулая. Эцэс төгсгөлгүй эв эегүй энэ тэмцлийн дунд байгалийн баялаг ямар ашиг үр өгөөжгүй талхлагдаж ард түмэн чинь ядууран идэр залуу охидууд чинь амьдрахын эрхээр гадаад боолын хөдөлмөрт гарч хөгжлийн хөдөлгөгч хүч хөдөлмөрийн насны таатай цонхны үе хаагдлаа. Бид аль нийгмийн золиос хэний идэш болоход бэлэн байгааг ард түмэн мэдэрч байна. Ард түмний тэсрэх хөдөлгөөн бий болох нөхцөл бүрдсэн. Хэн гээч ШУДРАГА УДИРДАГЧ удирдах маналайлахыг ард түмэн хүлээж байна. МЭДЭЭЖ ХУЛГАЙЧ НАРЫГ АРД ТҮМЭН ЯЛГАЖ ТАНИХ БОЛЖЭЭ.
2019-05-24
зочин:
Хуулийг илүү сайжруулах, цаг үед нь тааруулах гэж л шинэчилж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч энэ зика вируснаасаа салахгүй бол тэнэгтсээр байх шинжтэй шүү. Хогийн Зи юмдаа
2019-05-24
Irgen:
Hoyulaa hereggui novshnuud
2019-05-24
KHurelbaatar:
Euukuu. Khuuliaa umshaa.. Yadaj neriig ni togtooj av aa.
2019-05-24
Хотгор шанага Хүрэлбаатар аа:
Чи татварын хуулиа дахин хэлэлц. Ядарсан иргэдэд захиргааны, татварын байцаагчын асар их дарамтанд байх,үе удмаараа өр өвлөж авах хууль Монголын хөрсөнд тохирох уу ?? Лав ойрын үед ийм хууль Монголд хэрэгжих боломжгүй...
2019-05-23
зочин:
Энэ засагт ажил хийж байгаа ганц сайд нь Хүрэлбаатар шүү. Хийсэн болгоныг нь харлуулах сэдэл Eрөнхийлөгчид байна уу, Зи д байна уу.Бүхэлд нь хориг тавина гэж байхаар хуулиа сайн уншсан нь дээр байж дээ.
2019-05-23
ulaanbaatariin emegtei:
Sangiin said ard irgediin esreg uil hiigeed bg yum bish uu. Us nutgaa zarsan saidaas uy ch huleeh we dee. Uragshgui albatad uuhangui noyon gej. Bid iim azgui ard tumen yumuu daa.
2019-05-23
sdafa:
чавганц шиг үглээ болжээ
2019-05-23
Ерөнхийлэгчийн хориг гэчихээд алдаатай бол ажилтаныг зөв бол ерөнхийлэгч гэж байх уу
2019-05-23
Үнэн үг:
Энэ тоглоом наадам шиг юмаа зогсоож төрийн ёс зүй, үүрэг хариуцлагын хэм хэмжээгээ баримтлавал яасан юм. төрийн хууль, ёс зүй нь Баттулга, Хүрэлбаатар хоёрын хувийн мэдлийн өмч биш шүү.
2019-05-23
Та 2 2 лаа л Монголын төрд хэрэгтэй хүмүүс. Битгий толхилцоод бай л даа. Наад Банхарын зуултаа ав л даа Ерөнхийлөгчөө.Тэр Зуултаараа хүзүүгүй ноьшийн л багалжуурыг тас хаз л даа
2019-05-23
Irgen:
Hoyulaa hereggui novshnuud