Т.Аюурсайханыг байнгын хорооны даргаар сонгов
2019-05-23

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг  хэлэлцлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгох саналыг тус байнгын хорооны гишүүд дэмжжээ. Уг асуудлыг чуулганы хуралдаанд гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болж байгаатай огт хамааралгүйгээр "Оюутолгой"-н ажлын хэсгийг ахална гэсэн хүсэлт гаргаж байсан. "Оюутолгой"-н гэрээг дэмждэггүй гэдгээ өөрөө хэлж байсан. Энэ ажлын хэсэгт орчихоод нэг ч өдөр ажиллаагүй. Харин ажлын хэсгийн дарга болно гэж өөрөө хүсэлт гаргаад гүйсэн. Би анх удаа ажлын хэсгийн гишүүн болоод "Оюутолгой"-д анх удаа очиж үзсэн. Гэтэл Д.Тэрбишдагва ажлын хэсгийн ахлагчтай гишүүдийг Т.Аюурсайхан их дайрсан. Одоо байнгын хорооны дарга болоод  ажлын хэсгийг ч ахал гэсэн саналаа хэлье гэлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-"Оюутолгой"-н гэрээний асуудал дээр гишүүд санал нэгтэй байх ёстой. Энэ гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцсэн байхаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ эрх ашигт нийцэхгүй бол цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Би ажлын хэсгийн хуралдаанд нэг удаа зар ирэхээр очсон. Тэнд  гэрээг засах шаардлагатай зүйл их байсан. Би ажлын хэсгийн дүгнэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд санхүүгийн тайлан тооцоо байхгүй. Ажлын хэсгийг өөрчлөх саналаа би хоёрдугаар сарын хоёронд тавьсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэн яаралтай сонсоод, холбогдох тогтоол, төслөө гаргах хэрэгтэй хэмээв. 

 

Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгохыг гишүүдийн олонх дэмжлээ.  Ийнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгож, О.Содбилэгийг чөлөөллөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Аюурсайхан, Нямбаатар нар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!
2019-05-23
Иргэн:
Аюурсайхан, Нямбаатар нар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!
2019-05-23
Иргэн:
Аюурсайхан Нямбаатар нар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!
2019-05-23