З.Нарантуяа: Үндсэн чиглэл төсөл, арга хэмжээний хөтөлбөр шиг болсон байна
5-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Өнөөдрийн хүрсэн төвшнээс эдийн засгийн үзүүлэлтийг 6 хувиар авсан. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүн өндөр байгаатай холбоотой. Тиймээс бусад гол гол байгууллагуудын гаргаж байгаа тооцооллыг харж гаргасан. Эдийн засгаа цааш яаж төрөлжүүлэх вэ гэдэг дээр Засгийн газрын үйл ажиллааганы мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд ч туссан байгаа. Аль болох дөрвөн жилийн ажилд туссан дутуу биелэлтийг үндсэн чиглэлд түлхүү оруулах чиглэл барьсан гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Монголын эдийн засгийн өсөлтийг томоор харах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг тогтворжоогүй. АХБ Монголын эдийн засгийг өөдрөгөөр харсан байна лээ. Зээлийн хүү бууруулах нь бидний хүсэн хүлээж байгаа зүйл. Олон улсын туршлагыг судлах хэрэгтэй хэмээв. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Зээлийн хүүг бууруулах асуудлаар бид судалж байгаа. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг боловсруулаад хэлэлцүүлж байгаа. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Чухал баримт бичигт хариуцлагагүй хандаж байгаад харамсаад байна. Үндсэн чиглэлд 20 зорилт 118 арга хэмжээ тусгажээ. Тэгсэн хөгжлийн бодлого, чиглэлийн талаар хангалтгүй байна. Засгийн газраас баталсан гурван тулгуурт арга хэмжээнээс хэд нь орсон бэ. 50 орчим хувь нь төсөл, арга хэмжээний хөтөлбөр шиг болсон байна лээ. Төсвөө яаж хэмнэх вэ. Ажилгүйдэл, ядуурлаа арилгах хэрэгтэй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэтэй саяхан Батхүүгийн аллага хийхэд оролцсон байх
2019-05-23
манангийн атигар шар авгай
2019-05-23
зочин:
Эмэгтэй гишүүдээсээ арай илүү мэдлэгтэй нь З.Нарантуяа юм байна
2019-05-23