Д.Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргалаа
5-23

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарын нэр дээр нэгэн хүсэлт хүргүүллээ.

 

 

Тодруулбал, тэрбээр Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг Монгол Улсын жирийн иргэний хувьд гаргасан байна.

 

Энэхүү хүсэлтэд “УИХ-ын 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, тус намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед миний нөхөр Б.Хурц болон тусгай албаны ажилтнууд Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсан нь хэдийнэ ил болсон асуудал юм. УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд зөвхөн Батын Хурцыг муухай харагдуулах зорилгоор нээлттэй сонсгол гээчийг хууль бусаар зохион байгуулж, шат шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэлээ сонссон хүмүүсийг сөрөг ПР-таа ашиглаж, мөн “Б.Хурц бол алуурчин, яргачин, хэлмэгдүүлэгч” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд тасралтгүй сурталдаж байхыг хараад “Тэр үед яг юу болсон юм бол.

 

Миний хань ямар нэгэн алдаа эндэгдэл гаргачихаагүй байгаа” гэдгийг мэдэх үүднээс Д.Энхбат агсныг дайчлан авчирсантай холбоотой зарим мэдээллийг судалж үзлээ. Бодит баримтууд, мэргэжлийн хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал, миний хань Б.Хурц тэр хүнийг тамлаж, тарчилгаад амийг нь бүрэлгэчихээгүйг нотлох хангалттай олон баримт бий. Учир нь Д.Энхбат агсныг тухайн үед өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлж байжээ. Харин Багануур дүүргийн шүүхийн 2002 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай ялтныг эрэн сурвалжлах тухай захирамжаар Д.Энхбатыг эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрийг хангуулахыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т даалгасан байдаг юм байна.

 

Эрэн сурвалжлах ажлын хүрээнд ЦЕГ-аас Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т ирүүлсэн хүсэлтийн дагуу ТЕГ түүнийг 2003 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсад авчирч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь үгүйсгэшгүй баримт болон үлджээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын II хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхээс түүний өмнө нь эдлээгүй байсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Харин ял эдэлж байх хугацаанд нь буюу 2004 оны тавдугаар сарын 24-нд ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатыг Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байдаг юм билээ.

 

ТЕГ-ын дарга асан Батын Хурц биш, харин төрийн нууцыг задруулахгүй байх тангарагтай гэдгээрээ жирийн биш жирийн иргэн болсон Батын Хурцын гэр бүлийнхэн бид ч үнэнийг мэдэхийг хүсч байна. Тийм учраас эхнэрийнх нь хувьд би Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсантай холбоотой асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох хүсэлтийг тавьж байна.

 

Тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсээс зөвхөн Батын Хурцыг илчилж, улс төрийн золиос, бас нэгэн хэлмэгдэгч болгож, нийгэмд муу муухай харагдуулах бүхий л технологийг эрх мэдэлтнүүд хангалттай хэрэгжүүллээ. Түүнийх нь төлөөсөнд миний хань төрд зүтгэснийхээ төлөө хар гэрт хоёр дахиа хоригдож байна” гэж дурджээ.

 

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэлд 2017 онд гаргаж байсан аж.

 

Д.Лхагва

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Nymdorj saidtai holbootoi har medeeg dandaa hurts, sarnai 2 bicheed bna daa!
2019-05-24
БАТЫН ХУРЦАА ГЭЖ НЭРИЙГ ШУУД ХЭЛСЭН.:
ӨЧИГДӨР БҮХ БИЧЛЭГ ЗАДАРСАН... БҮҮ ҮЗЭГД Л ЮМ БИЛЭЭ ДЭЭ... АЙМШИГТ ЯРГА ХИЙСЭН ХҮНИЙГ ӨӨРӨӨ ШУУД НЭРЛЭСЭН. БАТЫН ХУРЦАА ГЭЖ ТАГНУУЛЫН АЖИЛТАН ГЭЖ .....
2019-05-24
zochin:
nuutsaas gargasnii margaash nymdorj bulaad al bulaad al geed orilood hevteh vii dee
2019-05-24
ene hurts avgaidaa ochood ulsiin nuuts yariad baisan um bish uu.
2019-05-24
Нямка сайд Д.Энхбат агсаныг тамалж алсан!
2019-05-24
Zochin:
Zuv yavbal zuulun zuulun zambuulan...
2019-05-24
Зочин:
хурцынхан ч хууль ёс ярих, төрд хандах эрхтэй мөрөөрөө биш байг гэхэд хүн чанартай явсан улс биш байх шүү. тэр сарнай гэгчээс яаж манай нөхөр төрд зүтгээд эцэст нь энэ гэж хэлэх үг амнаас нь гардаг байна. хүмүүсийг танай нөхөр яаж байлаа, ганц жишээ гэхэд л өөр шиг чинь чимгээ гэх бүсгүйг яаж тамлаж, тарчилгаж, эрүүдэн шүүж хүн алсан хэрэг тулган хүлээлгэлээ. энгийн хүмүүсийг тамлаж тэгж төрд зүтгэдэг юм уу? чимгээгийн зовлонг сарнай чи ганц өдөр үзсэн болов л уу, арай ч ингэж хэлэх зүрх хүрэхгүй байхаа. мөнгө, эрх мэдпэл, албан тушаал, цолны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй зүтгэсэн гэвэл л онох байх.
2019-05-24
зочин:
Энэ бол яах аргагүй зохион байгуулалттай хэрэг, хэрэгт Хурц яалтачгүй оролцсон. Эхнэр нь өмөөрч хамгаалах хэрэггүй ээ. Үнэн ялдаг. Хууль хүчний байгууллагуудад ард түмэн бид чинь итгэхийн ч хэрэг байхгүй УИХ гэж хууль баталчихдаг энэ хууль нь өөрсдөд нь үйлчилдэг халхлагддаг ийм Их хурлын гишүүд Их хурал байгаад ч яадгын 76 гишүүн гэж бйахын ч хэрэг алга тарвал таарна.
2019-05-24
zochin:
za daa sarnai ch ner shigee ariukhan amitan bish degee, ene khoyor ugaasaa taarsan taar shuudai shunaliin tulamnuud l daa
2019-05-24
Зочин:
Ханьдаа. хийж. байсан. үйлийг. нь. мэдэж. байж. болиулаагүй. байж. ингэж. ярьж. болохгүй. бхаа. Ажлыг. нь. мундаг. мэддэг. авгай. бх. чинь
2019-05-24
Нямкоо юу болоод байнаа ай
2019-05-23
Sarnai:
Enhbat, bas Enhbatiin umguulugchiiig yalaa ???
2019-05-23
бас хичнээн тн цэцэг болон жимс оруулж ирж зарсандаа
2019-05-23
СарнайХ ХХК-ийн:
Со-гоос миатийн онгоцоор татваргүй хүнс , гоо сайхны бараа оруулж ирж мөнгө угаадаг байсны нь шалгаач
2019-05-23
Эхлээд ийм их хөрөнгөтэй болсон түүхээ бич танай нөхрийг улс даяар цензургүй ярилцлагт оролцож байхыг харсан уих-ын гишүүдийг дарамталж байхыг харсан та хамт идэлцэж энэ их хөрөнгө асар богино хугацаанд орж ирж байхад анхаарлаа тавихгүй яасым Эбигийн баруун гар биздээ . боловсролгүй нөхрийнхөө хуурамч дипломыг тайлбарла бас хуурамч дипломоор Монгол улсын тагнуулын байгууллагын дарга болж байхад нь болиулахгүй яасым одоо та бархираад ч нэмэргүй ийм ийм үйлдэл ил тод байхад
2019-05-23
Ханьдаа хэлж байхаас: 1. Хvний бизнесс битгий дээрэмд. 2. Хvнийг хилс хэрэгт битгий хэлмэгдvvлж бай. 3. Та 2 аймаар том шуналаа тат. 4. Улсын юманд гар битгий дvрж бай. 5. Албан тушаалаа ашиглаж, хbний зовлонгоор жаргал битгий хийж бай гэж хар хvндээ хэлэхээс дээ.
2019-05-23
Болдоо:
Энэ хүүхэн юу гээд шаагаад байнаа алуурчин хулгайчийн эхнэр байж ханаж цадхаа мэдэхгүй муу лалрууд энэ улсад хууль үйлчлэхгүй 24 цаг заралвал улсаа хулгайч алуурчдаас цэврэлж авах юмсан
2019-05-23
зочин:
Энхбат агсныг Хурцын тушаалаар гүтгэж эрүүдэж алсан биз дээ
2019-05-23