Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч болохоос эрс шинэчлэлийг өрнүүлэх эрхгүй
2019-05-24

Манай улс парламентын засаглалтай. Тиймээс ч хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилийн мөчлөгтэй сонгодог. Энэ удаагийн парламентад нэг нам дангаараа үнэмлэхүй олонхиор сонгогдсон. Үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригч хүчин МАН-ын энэ үед парламентын нэр хүнд өсч, УИХ-ын дэг ягштал мөрдөгдөж, гишүүд хуралдаа цагтаа ирж, асуудлаа хэлэлцэн баталж, хууль журмыг хэрхэн баталж, хэрэгжүүлдгийг олон нийтэд үлгэрлэх нь бүү хэл төрийн тэргүүний зүгээ хоёр ч удаа “УИХ өөрөө эр зориг гарган тар” гэсэн шаардлагыг хүртээд сууж байна.

 

Үнэндээ ч нэг нам эрх барьсан үед төр, засаг тогтвортой үйл ажиллагаа явуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн сонгогчдын итгэл алд дэлэм зөрөв. Хэдийгээр нэг нам парламентын суудлыг эзэгнэж байгаа ч эрх мэдэл, албан тушаалын булаалдаж, Засгийн газраа ч, УИХ-ын даргаа ч огцрууллаа. Ингэхдээ УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, үндэслэлгүй шаардлагыг эс хүлээж авсанд хуралдааны оролцохгүй нэгэн намрын чуулганыг 50 хоног гацаасан. Цаашлаад хууль санаачлах эрх нь гишүүдэд байсан хэдий ч парламентаас бус хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ын гишүүд санал гаргаснаар УИХ-ын даргыг огцруулдаг” төслийг өргөн бариулж батлуулан, спикерээ огцруулсан. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах  “ажиллагаанд” Ерөнхийлөгч оролцсон гэсэн үг. Нөгөө талаас гишүүд өөрсдийн бизнестээ зориулж хууль баталдаг байсан бол албан тушаалын төлөө нэг хүнийг огцруулах гэж хууль баталдаг болсныг үүгээр бататгалаа. Сөрөг хүчин төдийгүй зарим гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг заалтыг парламентын үйл ажиллагааг тогтворгүй болгох нигуртай гэж үзэж байгаа. ГЭхдээ энэ хуулийн заалт өнөө ч хүчинтэй хэвээр байгаа юм.

 

Хэдийгээр олонхиос бүрдсэн парламент ч олондоо эрдэж, хамгийн залуу гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажил явагдаж байна. Гэвч дээрх асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгээд байгаа.  Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх үндэслэлээ дурдаагүй нь хүний эрх зөрчсөн гэх гомдлыг судлаач Д.Ганхуяг ҮХЦ-д гаргасан бол сөрөг хүчин АН  ээлжит улс төрийн захиалгат ажиллагаа гэж  үзэж байгаагаа илэрхийлсэн. Эрх баригч хүчин нөхөн сонгууль явуулах  хүсэлгүйгээс ҮХЦ-д нөлөөлөх магадлалтай гэж тайлбарлаж байгаа.

 

Олонхидоо эрдсэн МАН-д бүлэг дотроо ч талцаж, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан ЖДҮ-чин гишүүд ч нэрс тодроод байгаа. Эдүгээ парламентын гишүүдээс 100 хувь бүрдсэн Засгийн газрын гишүүд олон сая ам.долларын авлига авсан асуудал ч сөхөгдөөд байна.Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг шаардсан үндэслэлдээ:

  • Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.
  • УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.
  • Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.
  • УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна” гэдгийг онцолж, “Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэдгийг дурдалгүй орхиогүй. Учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд ажлын шугамаар явж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.

 

Хуулиараа Ерөнхийлөгч “Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно” гэж хуульчилснаас зарлиг гаргах эрхгүй. Тэгээд ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ парламентыг хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр тар гэх Ерөнхийлөгчийн шаардлагыг ээлжит улстөржилт гэж ажиглагчид харж байгаа.

 

Үнэмлэхүй олонхийн суудалтай МАН өнгөрсөн хугацаанд парламентын нэр хүндийг сэвтүүлж, харлуулсан нь дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа. Тиймээс ирэх сонгуулийн жил сонгогчдын сонголт хариу барих биз.

 

Нөгөөтэйгүүр “М.Энхболдыг огцруулаад парламентад эрс шинэчлэл авчирна гэсэн хэдий ч өөрчлөлт гарсангүй, эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж гишүүн Ж.Батзандангийн өнөөдөр чуулганы хуралдаанд попорч байна лээ. Ерөнхийлөгч ч өнгөрсөн намрын чуулганаас хойш, өчигдөр хэлсэн үгэндээ ч “эрс шинэчлэл” хийхийг уриалж байгаа. Магадгүй УИХ-ын даргыг огцруулах эрх хуулиараа бидэнд байгаа шүү гэдгийг Г.Занданшатар гишүүнд сануулах давхар санаа агуулсан ч байж болох. УИХ өөрөө тарах шийдвэрт хүрэхгүй  ч УИХ-ын гишүүдэд спикерийг огцруулах эрх нь байгаа. 

 

Харин өнөөдрийн тухайд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” болохоос УИХ-ыг тарааж, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэх бүрэн эрхгүй нь сайхан л даа.

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
sogtuu hynii odriin temdeglel, ineedtei umaa estoi
2019-05-26
Жанхуу монголыг хөгжүүлнэ гэвэл тэрэн шиг худал үлгэр бхгүй шүү хүмүүсээ. Төрийг мафи арга өс хонзон хүч айлгалтаар удирдахгүй ээ. УХААНААР ЭВ НЭГДЛЭЭР ӨНДӨР БОЛОВСРОЛООР ИТГЭЛ БАЙЖ БАЙЖ ОЛОН УЛСТАЙГАА ХӨЛ ЗЭРЭГЦЭН АЛХАНА
2019-05-26
Төмөр замаас хуссан их мөнгөнийхөө хэргийг нужн дарагдуулах гээл төрд гол хүчин болох гсн жүжгэндээ бүр орчжээ. Женко төрд гарч ирсэн биш төр нь төр биш парламент нь п биш хоорондоо өс хонзон өшөө авалт маягаар явж улс орных нь эдийн засаг унаж сүйрсээр худлаа попорч онигоотох юмдаа. Хамаг хөрөнгө оруулагчдаа зайлуулж дайжуулаад хэн хохирохов монгол л хохирно. Ард түмэн бид л баларч бн. Боловсролтой хүн энхбаяр энхболд төрд бсн бол өдийд хөгжлийн гараан дээрээ ирсэн байх блаа. АН ын там болгосон бсн төрийг МАН аваад эрдэнэбатын засгийн газар ямар сайн ажиллаж байваа. Доллар тэр дороо бууж хөрөнгө оруулагчид бөөн бөөнөөрөө орж ирж.. Гэтэл хүрэлсүх юу бүтээв юу бидний нүдэнд харагдаж гарт бхригдваа. Зөвхөн сандал суудлаа булаацалдаж хэрэлдсээр..
2019-05-26
Ичээч дээ, тэнэг сэтгүүлчээ:
Ичих нүүрэндээ илэг наасан тэнэг сэтгүүлч нэртэнгүүд минь дээ. Ийм юм бичиж хүн ардыг хордуулах хэрэггүй шүү, та нарын бичсэн юмыг харахаас бөөлжис хутгана. Агуулга байтугай үг өгүүлбэр нь авах юм үгүй
2019-05-25
Ерѳнхийлѳгчид энэ эрчээрээ ард иргэдийнхээ тѳлѳѳ тууштай зоригтой тэмцэгч байхыг хүсье.
2019-05-25
зөв ,ийм юм бчихээ ичээч? энхлэн???
2019-05-24
Эмгэн:
энхлэн гуай?эрхтэй гэмээр олигархууд ард олонд өгөөжтэй ажил хийхийг хүсэхгүй байхад улсын тэргүүний санаачлагыг боймлох хүсэлд чинь харамсаж байна.
2019-05-24
зочинНогоон гэрлийн ААнэгж байгуулна яадгиймТ:
Таний тависан шүүх өөрчилөлт шинчлэлтийггацааж байгааг харж байгаа биз
2019-05-24
УИХ:
Төмөр замаас идсэн мөнгө,хувьчлал нэрээр луйвардаж авсан өмч хөрөнгийг улсад буцааж өгөөд хурдан зайлж үздээ.
2019-05-24
Yu hiih yostoi yu hiih yosguigee oilgoj medeh chadvargui hun songochihood odoo gonshigonood hereggui
2019-05-24
й:
ерөнхийлөгчид импичмент хийх цаг болсон
2019-05-24
зочин:
Ерөнхийлөгч шаардлага тавих эрхтэй
2019-05-24
safd:
haha эрс шинэчлэл ч гэх шиг. эхлээд овоолсон шороогоо дуусгамаар даа
2019-05-24
Зочин:
УИХ-ын зарим гишүүдийн мэдлэгийн хүрээ нимгэн, бодож сэтгэх нь тааруухан шүү дээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч санал санаачилга гаргаж л таарна шүү дээ. Дэмжих л хэрэгтэй. Өөрсдийнхөө зан араншинг хянаж сурах хэрэгтэй. Түүнээс бус эд хөрөнгөөрөө гайхуулах гэж, хэл амаараа доромжлох гэж, албан тушаал горилох гэж, өмч хөрөнгөө аривжуулах гэж, ард түмнээ дорд үзэх гэж суулгаагүй шүү та нарыг.
2019-05-24
Инээдтэй ч юм сараачиж суух юм даа хөөрхий! Өрөвдмөөр!
2019-05-24
Иргэн:
УИХ-ыг тараана гэж байж нөгөөдүүл нь өөрийг нь огцруулчих вийдээ?! Эргүүлэн татах эрх нь олонхид бий шүү
2019-05-24
би:
энэ нѳхѳр зүгээр л нэг ерѳнхийлѳгчид дургүй тэнэг л б.а.Хойшид ингэж тэнэг сэтгэж бичихээ боль.
2019-05-24
зөв ,ийм юм бчихээ ичээч? энхлэн???
erguu:
эргүү минь ээ, эв нэгдлийг хадгалах нь бузар булайг ѳѳгшүүлээд хараад суух биш заа! эд огброхгүй бол эв нэгдэлд харш
2019-05-24