“ХҮННҮ ЭЙР” компани "Embraer-190" агаарын хөлгөө хүлээн авлаа
5-24

 

“ХҮННҮ ЭЙР” компанийн шинэ Embraer-190 загварын агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09.20 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. 3000 гаруй км агаарын замыг туулж Монгол Улсад ирсэн агаарын хөлгийг ЗТЯ, ИНЕГ, МАК-ийн удирдлага, ХҮННҮ ЭЙР ХХК-ийн хамт олон угтан авлаа. 

 


Embraer-190 агаарын хөлөг нь цаашид орж ирэх дөрвөн агаарын хөлгийн эхнийх нь бөгөөд төлөвлөгөөний дагуу дараагийн онгоцоо 2020 онд авчрах аж. 


Embraer-190 агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, хурдан зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй. Энэхүү агаарын хөлгийг авч ашигласнаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод нислэгийн хугацааг багасгах, агаарын тээврийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 


Embraer-190 агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бүс нутгийн нислэгт нэн тохиромжтой агаарын хөлөг юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Бразил үйлдвэрлэдэг гэсэн үү? хир найдвартай юм бол доо
2019-05-25
Саяхан Мьянмарт урд дугуй нь гацсан хөлөг мөн үү, нисгэгч нь мундагтаа буулгасан шүү
2019-05-24
zochin:
Орон нутгийн зардлаа бууруулах арга хэмжээ аваач Тэгвэл хүн зөндөө явна даа. Дэндүү үнэтэй байна даа
2019-05-24