Д.Эрдэнэбат: Тогтвортой хөгжлийн зорилтод огт "салхи оруулаагүй" байна
5-24

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа. Тухайлбал,  УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Энэ үзэл баримтлалын бичигт ямар ч салхи оруулаагүй. Энэ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг одоо өөрчилнө гэж юу гэсэн үг вэ? АН эрх барьж байхдаа төрийн бодлого, залгамж холбоог ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн тогтвортой үргэлжлүүлэхээр баталсан. Энэ төр харлаган бодлого барьж байна гэлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин