Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Huawei” компанийн гэр бүлийн амьдрал
2019-05-24
 

 

“Huawei” компанийн гэр бүлийн ихэнх гишүүн олон нийтийн анхаарлаас хол байхыг хичээсээр иржээ. Хятадын хамгийн чинээлэг гэр бүлийн нэг “Huawei” компанийн эзэд бусдад анзаарагдахгүй, нам гүм байж чаддаг ажээ. Тухайлбал, тэдний гэр бүлийн ихэнх гишүүн хэвлэл мэдээллээр хааяа гардаг. Энэ нь залуучууд нь нийтийн цахим сүлжээнд ил гарахыг хүсдэгтэй холбоотой байх. Тиймээс энэ тансаг амьдралтай гэр бүлийн тухай зарим зүйлийг мэдэх боломжтой болдог байна. Мөн энэ нь Рэн Жэнфэй болон түүний гурван хүү хэн болохыг мэдэх хөтөч юм. АНУ-ын гаргасан шийдвэрийн улмаас “Huawei” компанийг зөвшөөрөлгүй бол америк компаниудтай харилцах эрхгүй хар жагсаалтад орсон. Тиймээс Рэн Жэнфэй компаниа хамгаалахын тулд нийтийн өмнө гарахаас өөр аргагүй болсон билээ.

 

Компаний эзний цэрэгт өнгөрүүлсэн амьдрал

 

Рэн Жэнфэй өнгөрсөн аравдугаар сард 74 нас хүрсэн байна. Хятадын баячуудын нэг тэрээр “Форбес” сэтгүүлээс гаргасан жагсаалтын 83-т гурван тэрбум 200 сая ам.долларын хөрөнгөтэй, ядуу гэр бүлээс гаралтай ажээ. Түүний албан ёсны намтарт бичснээр Рэн Жэнфэй хөдөөний гэр бүлд төрсөн байна. Багшийн хүү байсан түүний хүүхэд Хятадын хөгжлөөс хоцрогдсон мужуудын нэг болох Гуйжоу мужийн уулархаг бүсэд өнгөрчээ. Гэвч түүнд сургуульд сурах боломж таарсан аж. 19 настайдаа Чунчин хотын архитектур, иргэний инженерийн хүрээлэнд элсэн суралцсан байна. Гэхдээ зарим нь хөрөнгө чинээ багатай гэр бүлээс гаралтай гэдгээ ашигладаг нь эргэлзээ төрүүлдэг байжээ. Рэн Жэнфэй “Бидэнд хоол хийхэд давс байсан. Тиймээс биднийг баян гэж үздэг байсан” гэж 2015 онд “ВВС” агентлагийнхантай хийсэн уулзалтынхаа үеэр ярьжээ.

Рэн Жэнфэй ихэнх оршин суугч нь цайны тариаланд ажиллаж амьдралаа залгуулдаг Гуйжоу мужид төржээ.Гэрэл зургийг: “BBC” агентлаг

 

Харин хоёр жилийн өмнө Рэн олон нийтэд баячуудын дунд тэр бүр байдаггүй зангаа хадгалж байгаагаа дахин харуулсан байна. Тухайлбал, Шанхай хотын нисэх онгоцны буудалд ачаатайгаа такси хүлээж байгаа зураг нийтийн цахим сүлжээнд шуугиан тарьсан юм. Рэний “ВВС”-д өгсөн ярилцлага нь их цөөхөн байдаг нь түүний амьдралыг нууцлаг байхад нөлөөлдөг байна. Харин мэргэжлийн хувьд бараг 10 жил Хятадын армид техникийн инженерээр ажилласан аж. Тэрээр үүнийгээ цэвэр тохиолдол гэж ярьжээ. Мөн “ВВС”-д өгсөн ярилцлагадаа түүний компани тагнуулын даалгавар хийх хүсэлтийг хүлээж авч байгаагүй. Бидэнд бусдын системд нэвтрэх арга байхгүй. Хэзээ ч ийм төрлийн хүсэлт Хятадын Засгийн газраас авч байгаагүй гэсэн байна. Гэхдээ “ВВС”-гийн сэтгүүлч Линда Юэ түүнээс “Huawei” компани болон түүнийг Хятадын Засгийн газар эсвэл зэвсэгт хүчинтэй холбоогүй болохыг батлахыг хүсчээ. Рэн Хятадын Коммунист намыг дэмждэг. Мөн эх орондоо үнэнч. Гэхдээ тэд бусад орны ашиг сонирхол, аюулгүй байдалд хохирол учруулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Рэн Жэнфэйгийн том охины гялалзсан карьер

 

Рэн гурван удаа гэрлэж байжээ. Харин түүний одоогийн эхнэр Су Вей өмнө нь Рэн Жэнфэйгийн нарийн бичгийн дарга нь байсан гэж Хятадын хэвлэлээс эш татан “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тэрээр түүний анхны эхнэр Мэн Жунтай 1970 оны эхээр гэрлэснээр том хүүхдүүд нь болох Мэн Ваньжоу, Мэн Пин нар төрсөн байна. Тэр хоёр хүмүүсийн анхаарал татахаас зайлсхийж ээжийнхээ овгийг авсан гэж Хятадын сонинд бичжээ. Мэн Ваньжоу буюу Сабрина гэдгээрээ танигдсан тэрээр 46 настай. Тэр энэ компанид хүлээн авагчаас санхүү хариуцсан захирал болтлоо ажилласан байна. Түүний хувийн амьдралын тухай мэдээлэл түүний хэргийг шүүсэн Канадын шүүхэд гаргасан баримтаар олон нийтэд ил болсон ажээ.

 

Түүний том охин Мэн Ваньжоу. Тэрээр аавынхаа компанид санхүү хариуцсан захирал болтлоо ажилласан юм. Гэрэл зургийг: “BBC” агентлаг

Мэн дөрвөн хүүтэй. Хоёр удаа гэр бүлийн амьдрал зохиож байсан. Хятадад буцаж иртлээ 2009 он хүртэл Канадад амьдарсан гэж ярьдаг. Гэхдээ тэрээр Канад руу дахин буцна гэжээ. Учир нь тэнд түүний зургаан өрөөтэй дөрвөн тэрбум 200 мянган ам.доллараар үнэлэгдсэн гэр,12 тэрбум хоёр сая ам.долларын үнэтэй том харш байдаг аж.

Мэн Ваньужогийн Канад дахь байшин. Гэрэл зургийг: “Ройтерс” агентлаг

 

Түүнээс гадна түүний өмгөөлөгчид Мэнгийн эрүүл мэнд муу байгааг сануулжээ. Тодруулбал, Мэнг нь бамбай булчирхайн хорт хавдартай, даралт нь ихэсдэг, нойронд муу учраас өдөр бүр тунгаар эм уух шаардлагатай гэж түүний төлөөлөгчид мэдэгдсэн байна.

 

Моодонд дуртай бага охин

 

“Huawei” компанийн эзний бага хүүхэд Мэн Пинийн талаар мэдэгдэх зүйл бараг байдаггүй. Аавынхаа компанид ажилладаг ч компанийг нь өвлөж авч удирдах сонирхол бага гэж 2013 онд “The New York Times” сонинд бичиж байжээ. Рэн Жэнфэй компаниа байгуулсныхаа дараа хоёр дахь эхнэр Яо Линтэй гэрлэхийн тулд анхныхаа эхнэрээс салсан байна. Яо Лин түүнд охин Аннабель Яог нь төрүүлж өгчээ. Тэрээр Харвардын их сургуулийн компьютерийн ангийн оюутан. Түүний аавын компанийн балетын багийн гишүүн ажээ. Харин түүний амьдрал том эгч нарыг нь тодорхойлдог сонголттой таарч харагдах зүйл багатай. Нийтийн цахим сүлжээ түүний ганган, сэтгэл татам зургуудаар дүүрэн байдаг. Энэ нь түүнийг балет, моод болон аялалд дурладаг болохыг илтгэдэг аж.


Тухайлбал, Мэн Ваньжоуг Канадад баривчлагдахаас хэдхэн хоногийн өмнө Яо чинээлэг гэр бүлийн хүүхдүүдэд зориулж Парист болсон “Le Bal” балетийн шоунд оролцсон 19 өрсөлдөгчийн нэг нь байв. Энэ шоу нь алдартай хүмүүсийн хүүхдүүдийг насанд хүрмэгц нийгэмд танилцуулах зорилгоор зохион байгуулдаг шоу ажээ. Тэрээр энэ шоунд оролцсоныхоо дараа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө өсч том болсныг мэдрэх боломжийг хүссэн. Охидуудыг дагаж дууриадаг зөвхөн загвар өмсөгч ч биш. Энэ бол намайг зорилгодоо хүрчээ гэж хүмүүс үзэх хүртэл хэн нэгэн болтлоо ажиллах цаг” хэмээн ярьжээ. Харин өөрийн үзэл бодолдоо үнэнч аав нь Парист энэ талаар мэдэгдэл хийсэнгүй. Гэхдээ би огт нууцлаг нэгэн биш. Технологи, санхүүгийн талаар юу ч мэдэхгүй. Чи их мэдэхгүй бол хэт ялгарч онцгойрох хэрэггүй. Эсвэл хүмүүс өмдний чинь ар тал хиртэй болохыг харах болно гэж 2015 онд “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: www.polit.m

Х.ОЮУНБОЛД

Shuud.mn
Сонин хачин
Kk:
Saya,terbumaa meddeggui umuu setguulchee!
2019-05-26
3 тэрбум долларын хөрөнгөтэй хүн 16 тэрбум долларын хаус орон сууцтай юу
2019-05-25
"3тэрбум долларын хөрөнгөтэй хүн 16тэрбум долларын гэр оронтой гэж байх уу энэ сэтгүүлч нэр зүүсэн нөхөр хэдхэн тоог хараад хуулаад биччихэж чадахгүй юм даа
2019-05-25
Үнэн:
Huawei утсыг авах юм бол хамаг мэдээлэл чинь Хятадын тагнуулын албанд очно гэсэн үг. Барууны технологи, цэргийн нууцыг мэдэх гэж гар утсаа тагнуулын хэрэгсэл болгосон учраас л баруундл уг утсыг хориод байгаа юм. Манай дарга нар угаасаа Хятадын тагнуул, эрлийзүүд учир албаар Huawei утсыг барьдаг юм билээ. Гэрийнхнийхээ нандин зургийг Хятадын тагнуулын газарт харъя гэвэл энэ тусыг барь.
2019-05-25
Маш муу орчуулга, найруулга, бөөн алдаа
2019-05-24
Бичсэн тоонуудаа өөрөө уншаадахаа
2019-05-24
"3тэрбум долларын хөрөнгөтэй хүн 16тэрбум долларын гэр оронтой гэж байх уу энэ сэтгүүлч нэр зүүсэн нөхөр хэдхэн тоог хараад хуулаад биччихэж чадахгүй юм даа