Б.Бат-Эрдэнэ: Гишүүд орон сууцны чөлөөлөлтөөс эхлээд өрөөндөө засвар хийлгэж төсвийн мөнгө үрж байна
5-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

 

Уг хуулийн төслөөр УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэгжих боломжтой хууль батлахад УИХ-ын гишүүдийн оролцоог хангах, сонгогчдын саналыг авах зэрэгт зохицуулалт хийжээ. Долоо хоногийн сүүлийн өдөр дараагийн долоо хоногийн хэлэлцэх төлөвлөгөөг гаргаж байгааг өөрчилж, сар бүрт төлөвлөгөө өгөх, гишүүдийн асуулт асуух нийтлэг хугацааг нэмсэн, байнгын хорооны хуралдаан дээр төслийн зүйл заалт бүрээр нь хэлэлцэх зэрэг өөрчлөлтийг тусгажээ. Иргэдээс ирсэн саналыг хууль тогтоох байгууллага хэлэлцдэг байх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхээр эргэн хариу өгдөг болно. Байнгын хорооны гишүүдийн олонхи иргэдээс ирүүлсэн саналаар санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзвэл санал хураалт явуулах аж. 

 

Хуулийн төслийг зөвхөн УИХ гишүүн санаачилдаг байх, шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчилдэг байх, Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангаргаа өргөөгүй бол бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох, хуралдааны дэгийг дагаж мөрдөх үүрэгт нарийвчлан зохицуулалт хийхээр, үг хэлэхдээ индрээс үг хэлж байх зэргээр  тусгасан байна. 

 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Ер нь хүнтэй холбоотой асуудал байгаа. Төрийн, олны төлөө гэсэн сэтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүмүүс байна уу. Дандаа уул уурхай, банкны хүмүүс байна. Ирц бүрдэхгүй болохгүй байна гээд төсвөөс өчнөөн сая төгрөг гаргаж байж хурууны хээ уншуулдаг аппарат тавьсан. Бид ойр ойрхон хуулиндаа өөрчлөлт оруулаад байхаасаа илүү хүмүүсийн хандлага,  ухамсрыг яаж дээшлүүлэх вэ. УИХ-ын гишүүдэд Тамгын газраас сургалт явуулж гэж би хэлээд байгаа. Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлтөөс эхлээд өрөөндөө засвар хийлгэж байна. Манай өрөөний хаалгыг сонингоор чигчиж байгаад л завсар хийлгээд, улсын мөнгө үрэн таран хийлгээд байна. Зээл авсан гэрээндээ ямар ашигтай зүйл хийчихээд байна. Гэх мэтээр олон асуудал байна. 

 

Ийнхүү гишүүд дээрх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Хамгийн эхлээд Цалингаас гадуур авдаг олон сая төгрөгний хөнгөлөлт хангамжаасаа татгалзчих Их хурлын гишүүдээ. Тэгвэл шудрага байна гэж бодоё. Цалингаасаа хэд дахин хангамж эдэлчихээд бага цалин орлоготой харагдаж ард түмнээ молигоддог
2019-05-25
ds:
Er n gishuun boloh gol zorilogo n erh medelee ashigaad jaal zugaa yum humslaad avah l setgegdeltei humuus suuliin ued olshirchdee bid buren erhtei hamaagui mungu zartsuulj bolno gej bodood tansaglaad avah l bodol turuulj bhaas uls oron maani yaj bn gej uchuuhench bodol turuhgui l hugatsaagaa unguruuh shij davamgailaad bh shig bndaa!
2019-05-24