Ерөнхийлөгч Х.Баттулгын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад өгсөн анхааруулга
2019-05-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамт Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллалаа.

 

Энэ төв байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэн ховор амьтан ургамал хамгаалах, хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Тус төвийнхэн Богдхан уулын дархан цаазат газартай хамтран судалгаа, шинжилгээ хийж дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул болох Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэсэн байгаагаа Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд юун түрүүнд танилцууллаа.

 

Мөн Монгол-Кувейтын судалгааны төвийнхэн Кувейтын Шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран ажиллахаар бэлтгэж байгаа бөгөөд бодитой судалгаанд, тэр дундаа цөлжилт, ундны усны асуудалд анхаарч ажиллавал Кувейтын сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт хурдацтай тархаж байгаа ч тодорхой бодлого гаргахгүй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулж хэлээд, монголын хөрсөнд тохирсон бордоо, технологийг нэгдсэн бодлогод зангидах, энэ төвийн үйл ажиллагаанд тулгуурлан судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэх шаардлагатай гэсэн юм.

 

Мөн “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого баримт, бичгийг танилцууллаа.

 

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, баримт бичиг гаргахын тулд гурван жилийн өмнөөс судалгааг эхлүүлсэн бөгөөд Монгол орноор 60-80 мянган км аялж, хаана, ямар асуудал байгааг нэг бүрчлэн тэмдэглэсэн байна. Мөн өргөн, уудам газар нутагтай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд авто зам, агаарын тээвэр болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.

 

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүсчилсэн байдлаар буюу жишээ нь, босоо тэнхлэгийн дагуу Баянхонгороос-Архангай-Өмнөговь гэсэн маршрут гаргах боломжтой юм байна. Ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын маршрут өөрчлөгдөж, илүү олон зүйлийг үзэж, харах боломжтой болно зэрэг олон асуудлыг танилцууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
зочин:
юугаа өмсөцгөөсөн юм бэ, тэнэг юм. Энэ чинь ажлаа л хийж яваа биз дээ, аялал зугаалга спортын арга хэмжээнд яваа юм шиг энэ 2 хүн нв харагдана. Энэ Кувейтийн судалгааны төв нэртэй газар аль эрт унтаа авгайн мэдэлд очсон гээ биз дээ. Ид шидтэй хүн шүү унтаж байх хооронд л амины ажил нь ногоон гэрлээр ... Төоийн ажлаа ингэж явуулдаг болоосой. Түмний төлөө гэсэн сэтгэл эдний хэнд ч байхгүй. 123 жилийн настай сайд дарга нар энэ хугацаанд өөртөө юуг наах вэ гэдэг уралдаанд гүйнэ, тэрнээс улсаа хөгжүүлэх алс хэьийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэх гэсэн арга хэмжээ үнэхээр алгаа, гутармаар
2019-06-02
Ene hund anhaarulga uguh hun uu popor dah heregee haahaal bodno
2019-05-31
юу өмсчихөө вэ.
2019-05-28
Naaduuldaa hed nemer bhgui iljignii chih ed nar helj bhar gazar luu us asgawal shingen
2019-05-28
Зочин:
Энэ яамны удирдлагуудыг сольж мэргэжлийн боловсон хүчнээр хангамаар юм. Ажлаа мэддэг хүн ховор яамдаа.
2019-05-27
БОГД УУЛ БА БАРИЛГА:
КУВЕЙТҮҮДИЙН ТАРХИЙГ УГААЖ БОГД УУЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ НЭРТЭЙ ТӨСӨЛӨӨР ДАЛДАЛЖ, БОГД УУЛЫН ХАМГИЙН ТОМ АМЫГ ХАШИЖ , УС, ТОГ , ДЭД БҮТЭЦ, ЗАМ ХАРГУЙ ТАВИУЛЖ АВСАН. ОДОО ХЭН НЬ ЭЗЭГНЭХ ВЭ ГЭДЭГТ АСУУДАЛ ҮҮССЭН. ЭЗДҮҮД ХООРОНДОО БУЛААЛДАЖ ЭХЭЛСИЙМ БИЗ ДЭЭ....
2019-05-27
Ямарч улын тэргүүнүүдэд дипломат ёс болон хүндлэл гэж байх ёстой Манай төрд гарсан хулгайч нар үүнийг үл огоорон төр ард түмнээ үл хүндлэн хулгайч шигээ хувцасласан төрөлхийн боловсрол мэдлэггүйгээ цаг тутам харуулах юм даа ийм байхад улс орон яаж хийморотой байх вэ дээ
2019-05-27
хулигаан ектэй, атман естэй ээ кк
2019-05-27