Н.Түвшинбаяр Хөх хотын гранпригаас мөнгөн медаль хүртэв
2019-05-27

 

БНХАУ-ын Хөххот өнгөрөгч амралтын өдрөөр буюу тавдугаар сарын 24-26-нд жүдо бөхийн Гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 403 орны 300 жүдоч хүч үзэв. 

 

Монгол улсын шигшээ баг 25 тамирчинтай энэ тэмцээнд оролцсон бөгөөд багийн дүнгээр 16-р байрт бичигдлээ. Тодруулбал:

 

66 кг-ын жинд Ёндонпэрэнлэйгийн Басхүү хүрэл


- 100 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл


+ 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр мөнгө


Отгонбаатарын Ууганбаатар ~ Шагналт байранд шалгарсан амжилт тус тус үзүүлж,  тэмцээнийг өндөрлөв.

 

МУГТ, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Германы бөхтэй барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонтой хүч үзсэн ч ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрбээр Хөх хотын гранприд хоёр жил дараалан финалдаж 2018 онд алтан медаль хүртсэн бол 2019 онд мөнгөн медаль хүртэж амжилтаа бататгав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Дэлхий хэзээ 403 улстай болчихоов.
2019-05-27
Bayaraa:
Аврага бол АВРАГА-раа л үлддэг юм байнав Эрүүл саруул, бэртэлгүй Токиогийн олимп-д том амжилт гаргаарай..
2019-05-27