Хэт ядаргаа болон тоглоомонд донтолтыг ӨВЧИН гэж албан ёсоор хүлээн зөвшөөрлөө
2019-05-27

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Өвчний олон улсын ангилалд тоглоомонд донтох болон хэт ядралтыг нэмэх шийдвэр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудын эрүүл мэндийн сайд нар тавдугаар сарын 25-ны бямба гаригт Өвчний олон улсын ангиллын 11 дэх хувилбарыг дэмжсэн бөгөөд шинэ хувилбарт тоглоомонд донтох болон хэт ядралтыг сэтгэцийн өвчин  хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

 

Компьютер болон видео тоглоом хэтрүүлэн тоглож байгааг өвчин гэж хүлээн зөвшөөрөхийн тулд жилийн туршид өвчтний гэр бүл, нйигэм, боловсол, мэргэжлийн болон амьдралын бусад салбарт сөргөөр нөлөөлж буй шинж тэмдгүүдийг ажиглах ёстой гэнэ.

 

Өвчний олон улсын ангиллын шинэ хувилбар нь 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хүчин төгөлдөр болох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гар утас ярианы хэрэгсэл гэхээсээ илүү тоглоомын хэрэгсэл болож байна Хүүхэд залуучууд эрүүл өвчтэй мэдэгдэхгүй утасаа хараад хамаг цагаа бардаг болсон Гар утасыг зөвхөн ярихд ашигалдаг болгох тоглоом тоголдог хэрэгсэлийг тусдаа худалдаж авна биз
2019-05-28
монголчуудтай мессежээр харьцах нь зөв
2019-05-27
Утсанд компютерт донтож хүнтэй нүүрээрээ харьцахгүй мсж р харьцах бас стгэцийн том өвчин нь батлагдсан
2019-05-27