ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж гавьяаныхаа амралтад гарлаа
2019-05-27

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж,  гавьяаныхаа амралтад гарчээ.

 

Түүний хувьд өнгөрсөн баасан гараг ажлынх нь сүүлчийн өдөр байсан бөгөөд пүрэв гарагт “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хамгийн сүүлийн хичээлээ “Шүүхийн хараат бус байдал” гэсэн сэдвээр заасан юм.

 

Тэрбээр уг хичээлийнхээ талаар ярихдаа “Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Шүүгчийн хараат бус байдлыг албаны, хувийн гэж хуваадаг.

 

Албаны хараат бус байдлыг манай улс бараг дэлхийн түвшинд хангаж, хамгаалсан шүү. Түүний хэрэгжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллаж байгаа. Харин хувийн хараат бус байдлыг шүүгч өөрөө хангах үүрэгтэй. Тэвчээртэй, зоримог, шударга, хууль дээдлэх, шуналгүй, зөв байх зэрэг хувийн зан чанараа шүүгч өөрөө л бүрдүүлнэ. Ийм зан чанартай, чадвартай хүнийг шилж олох нь манай үүрэг хэдий ч тийм хүнийг баараггүй олдог аргыг хүн төрөлхтөн бас нээгээгүй, эрж, хайсаар л байна” гэв.


Тэгвэл бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон  Н.Лүндэндоржийн багийн оронд томилогдох дарга нарын марафон удахгүй өрнөнө. Тодруулбал, 400 гаруй шүүгчээс сонгон шалгаруулах юм байна. Өөрөөр хэлбэл, дараачийн зөвлөлийг бүрдүүлэх шаардлага үүсч байна гэсэн үг юм.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1.-т “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно”  гэж заасан байдаг билээ.


Н.Лүндэндоржийн баг нь Шүүхийн захиргааны  тухай хуулийн дагуу томилогдсон хоёр дахь удаагийн томилгоо байсан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь гурван жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нэг удаа  улиран сонгогдож болдог албан тушаал юм. Тиймээс Н.Лүндэндорж даргын хувьд нэг удаа улиран сонгогдсон байсан.
 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Яг үнэн
2019-06-01
Иргэн:
Согтуугаар эмэгтэй хүн мөргөж, дайрч алж байсан энэ өмхий зөнөг нэг ШЕЗ-өөс далд орж байгаа юмуу. Ашгүй дээ энэ зөнөг одоо бушуухан үхэж далд ороосой доо.
2019-05-30
шүүхийг авилга хээл хахуулийн үүр уурхай болгочихоод үхсэн баасны чинь шүүхийг шударга ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэж ичихгүй хуцна биз. шунал нь дуусгахгүы муухай хөгшин. Одоо тэтгэвэртээ тайван сайхан суугаарай даа. Бас энэ тэнд даргын суудал хайгаад яваад байв.Мэдэхэд л хүн шүү дээ.
2019-05-28
иргэн:
Шүүхэд их юм хийсэн том эрдэмтэн нь эргэлзээгүй. Одоо харин ямар нөхөр гарах бол гэдэг нь сонинь
2019-05-28
Davaa:
Их сургуулиин хэдэн залуу багш нараар тоглосон доо. Одоо бугд еер шиг нь болсон.
2019-05-27
Иргэн:
Яг үнэн
Зочин:
Гавьяаны амралт ч гэх шиг . Хараалгаж хараалгаж нэг муу тэтгэвэртээ л сууж бгаа шд . Хүний амины хэрэгтэнд гавъяасаад бх юу бгаам ? Амьтны хараал идсэн хөгшин төгцөг л биз .
2019-05-27
zochin:
manan giin bas neg novsh
2019-05-27
МАНАН-гийн ТАЛД АЙМААР ШУДАРГА АЖИЛЛАСААН..
2019-05-27
НОВШЫГ ШАХАЖ ЧАДЖЭЭ, БАЯР ХҮРГЭЕ.
2019-05-27
Шез аа:
Хөөрхийдөө өрөвдөх юм энэ хөгшинийг, яасан ч дуртай юм сандал ширээндээ, яасан ч шуналтай юм мөнгө хүүхэнд, яасан ч хударгагүй юм залуу хүмүүсд. Шөнө үхсэн жирэмсэн хүн, хаясан эхнэр хүүхэд нь харагдаад ээрдэг бх даа хөөрхийг
2019-05-27
Арай л их гай боллоо. Зайлж нэг амарлаа
2019-05-27
Зүчи:
Тэгмээр дэ, Бул хар чулуу минь
2019-05-27
Хуульч:
Сүрэн их долигожээ. Хууль эрх зүйн бичиг баримт, хэвлэл мэдээлэлд хүртэл тэтгэвэрийн нас, тэтгэвэрт гарах гэж бичдэг байхад "гавъяаны амралт" гэж ирээд л бичиж гэнэ. Наад хүн чинь гавъяагүй хүн.
2019-05-27
ЗАЙЛЖ ДЭЭ МУУ АВИЛГАЧИН:
АВИЛГАЧИН ХҮН ЧАНАРГҮЙ ӨГӨР ЦАРАЙТ
2019-05-27
zochin:
Sogtuu yavj baigaad mashintai hun dairch alsan aluurchih shuu dee
2019-05-27
Сайн ажилласаан.
2019-05-27
Эрлэг:
энэ хуульч биш хулгайч ѳвгѳнд гавьяаны амралт гдг үг гоёдоно..тгд ч яаасан орой хѳѳгдѳж бх юм..эрт зайлуулах бсн юм..
2019-05-27
Зонтой:
Хараал идэж үхмэр, хүний адаг...тэгээд бас хүнээс илүү яваад байх юмаа. Хүний мөс нь хөлний шиврээс дор болсон өөдгүй шаар, авгайтайгаа нийлж ард түмнийг мөлжиж өдий хүрч байгаа хулгайч даа! Орос 3 дугаар сургуулийн хашааг зарж хөрөнгөндөө нэмэрлэсэн балаг нь барагдахгүй хулгайч нар даа..Ашгүй ядаж ингээд ч болов нүднээс далд орвол дээр дээ!
2019-05-27
Энэ хүн амралтандаа биш уул нь залуухан охинг согтуу машин барьж яваад дайрсаныхаа нүгэлд шоронд байх ёстой хүн
2019-05-27
Зочин:
Ийм гэмт хэрэгтэн шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдаж байхад шүүх үнэн зөв шударга ажиллаж чадахуу .
2019-05-27
МАНАН-гийн ТАЛД АЙМААР ШУДАРГА АЖИЛЛАСААН..