Жэнь Чжэнфэй: АНУ дэлхийн цагдаа биш учраас дэлхийг захирч чадахгүй
2019-05-27

Хятадын Huawei компанийг АНУ хар жагсаалтанд оруулсны хариу болгон БНХАУ хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа Huawei компанийн удирдлага илэрхийлжээ. Энэ талаараа тус компанийн ерөнхий  захирал Жэнь Чжэнфэй Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

 

“Нэн тэргүүнд, ийм хориг тавихгүй. Хоёрдугаарт, ийм хариу хориг тавилаа гэхэд би хамгийн түрүүнд эсэргүүцнэ. Apple  бол дэлхийн тэргүүлэгч компани, түүнгүйгээр зөөврийн интернэт гэж гарахгүй байх байлаа. Бидэнд дэлхий ертөнцийг бүхлээр нь харуулахад тусласан Apple байгаагүй бол бид хүрээлэн буй орчны гоо үзэсгэлэнг харахгүй байх байв” хэмээн Жэнь Чжэнфэй мэдэгджээ.

 

Тэрбээр Америкийн компанийг өөрийнхөө багш хэмээн нэрлээд энэ компани “бидний нүдний өмнө урагшилж байна, би багшийгаа эсэргүүцэх ямар шаардлагатай юм, би хэзээ ч тийм зүйл хийхгүй” хэмээн онцолжээ.

 

Түүнчлэн Жэнь Чжэнфэй  Huawei  компанийн эсрэг авч хэрэгжүүлж буй АНУ-ын арга хэмжээнүүдийн улмаас  5G  сүлжээний стандартын технологийн салбарт Huawei өрсөлдөгчдөөсөө хоцрох эрсдэлтэй гэдгийг Жэнь Чжэнфэй хүлээн зөвшөөрсөн байна.

 

“Далавчинд олон нүх гарвал бидний нислэгийн хурд саарна. Бид удаан нисч харин бусад нь хурдан нисвэл тэд биднийг удахгүй гүйцнэ гэсэн үг. Гэхдээ бид далавчиндаа гарсан нүхнүүдийг засаж, дахин хурдтай ниснэ” хэмээн Huawei-ийн тэргүүн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Хятад улс 5G сүлжээний стандартын технологи дээр идэвхитэй ажиллаж байгаа юм. China Telecom, China Mobile, China Unicom зэрэг томоохон операторууд  Huawei, ZTE зэрэг компаниудтай хамтран тав дахь үеийн холбоо харилцааны стандартын төрөл бүрийн станц, төхөөрөмжүүдийг туршсаар байгаа юм. Энэхүү шинэ үеийн холбоо харилцааны технологи нь өнөөгийн технологоос 20-50 дахин хурдтайгаар мэдээллийг дамжуулах боломжтой гэдгээрээ нэн шинэ үеийн дэвшилтэт технологид тооцогдож байна.

 

Дээрх ярилцлагын үеэр түүнчлэн АНУ-ын хоригийн улмаас программ хангамж болон бүрдүүлэгч хэсгүүдийн нийлүүлэлт хумигдсан нөхцөлд Huawei компани хэр удаан оршин тогтнох талаар тус компанийн захирлаас сонирхоход:

 

“АНУ өөрсдийн компаниа удирдах нь зүйн хэрэг. Гэхдээ АНУ дэлхийн цагдаа биш учраас дэлхийг захирч чадахгүй. Дэлхийн үлдсэн хэсэг бидэнтэй хамтран ажиллах эсэхээ өөрсдөө л шийднэ” хэмээн Жэнь Чжэнфэй хариулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hyatad tm bn aa Amerik delberch uhlee hoorhii Amerik ch heniig ch hairlahgui dee tsagaa bolohoor.
2020-07-25
USA gedeg ni unuudur yls bish ymaa zuvhun uuniig anh olon ylsiin mungunii hansh barih tuv bsan ni davaral boloj telsen gazar nytag bhgui haa saigui orshdog lyivar bolson uuniig dagaj yvdag hunii erhiin bgyylga unuudurhurtel delhiid zohiomol hereg uvchin uusgej mungu oloj bna
2019-07-20
USA bol zugeer haa gazar gazar tureeslej orshdog lyivar
2019-07-20
hujaa joomnuud ugaasaa ustana udahgui
2019-06-05
Чи хятадаар амидарч байгаагаа нэгт ойлго, хоёрт өөрийгөө эхлээд хичээ нэхл их цээжээ дэлгэсэн халуун цус. Наад боловсролоороо өрсөлд
2019-05-28
дэмжиж байна. Америк ямар дэлхийн эзэн юмуу. Дандаа өөрсдийн эрх ашгийг 1т боддог балиар улс.
2019-05-27
Дэлхийн 2дахь том эдийн засаг том байхаас яах вээ? Эзэн нохой 2-ийн байр солигдох нь цаг хугацааны асуудал болоод байна.
2019-05-27
хятадууд хэзээ ийм том болчоо вэ. нохойнууд эзэнтэйгээ тэрсэлдэх нь
2019-05-27
Чи хятадаар амидарч байгаагаа нэгт ойлго, хоёрт өөрийгөө эхлээд хичээ нэхл их цээжээ дэлгэсэн халуун цус. Наад боловсролоороо өрсөлд
Дэлхийн 2дахь том эдийн засаг том байхаас яах вээ? Эзэн нохой 2-ийн байр солигдох нь цаг хугацааны асуудал болоод байна.