ФОТО: Үндсэн хуулийн цэцийн гадаа дотоожтой жагсаал болж байна
2019-05-27

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж буй юм. Мөн нөхөн сонгууль зарласан тогтоол “эцэг” хуулийг зөрчсөн эсэхийг дэнслэх юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үүнтэй холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-аас ҮХЦ-ийн гадаа дотоож барин жагсч, эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Тэд “Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгч, УИХ хэлэлцэн баталсан байхад иргэн Ганхуяг энэ шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан. Үүний цаад утга нь Д.Гантулгыг буцаан УИХ-ын гишүүнээр оруулж, нөхөн сонгуулийг цуцлах эрх баригчдын явуургүй арга” хэмээн үзэж байна. Тиймээс ҮХЦ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардан, цуглаан хийж буй юм.

 

Энэ жагсаалд МАХН-ынхан оролцож байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-ынхан ҮХЦ-тэй хуйвалдаж, сонгуулийг удаа дараа хойшлуулж байна. Энэ сонгууль маш будилаантай болох гэж байна. АН 50 мянган төгрөг тараасан. Үүнийг СЕХ мэдсэн ч мэдээгүй царай гаргаж байна. МАН-ын өндөр албан тушаалтнууд очоод, баахан юм амалсан. 50 тэбум төгрөгийн юм амалж байна. Энэ бол сонгогчдын саналыг төөрөлдүүлсөн бусармаг үйлдэл. Өнөөдрийн төр засаг болохоо байж, МАНАН дэглэм хэвээр байна” хэмээн шударга сонгуулийн төлөө тэмцэж байгаагаа хэллээ.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болоод буй юм.

 

Б.Болд

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хѳѳрхийдѳѳ энэ жагсаал хийж байгаа нѳхдүүд хаана жагсах жагсахгүйгээ мэддэггүй юм байх даа!!!!
2019-05-28