Эрхүү хотод Халх голын байлдаанд зориулсан хөшөө босгожээ
2019-05-27

1939 онд Халх голын байлдааны үеэр шархдаж Эрхүүгийн цэргийн эмнэлэгт таалал төгссөн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгожээ.

 

 

Хөшөөг Эрхүүгийн нисэхийн техникумын оюутан багш нар бүтээн Радищевскийн оршуулгын газрын төв хэсэгт байрлуулсан тухай Baikal Daily мэдээллээ.

 

“Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сард биш харин мөн оны тавдугаар сард Халх голын байлдаанаас эхэлсэн гэж би үздэг. Энэхүү байлдааны ач холбогдлыг дахин үнэлэхэд хүндрэлтэй. Тухайн үед Япон болон ЗХУ-ын хооронд болсон зарлаагүй дайнд Зөвлөлт, Монголын 9.5 мянган цэрэг амиа алдсанаас 2028 дайчныг ор сураггүй болсон гэж үздэг. Чухамхүү энэ үйл явдал нь ЗХУ-д хоёр фронтоор дайтахгүй байх боломж олгосон нь ялалтыг ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Эрхүү хотын захиргааны соёл, аялал жуулчлал, залуусын бодлого хариуцсан орлогч дарга Антон Чернышев мэдэгдсэн байна. 

 

Хөшөөний нээлтийн үеэр Монголын төлөөлөгчид оролцон, цэцэг өргөжээ.

 

Энд дуулгахад, ОХУ Халх-голын 80 жилийн ойд ихээхэн ач холбогдол өгч, энэхүү түүхэн үйл явдлыг хойч үедээ таниулах зорилготой төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсаар байгаа юм. Тухайлбал, гуравдугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотод “Халхын гол-80” үзэсгэлэн нээгдсэн. Энэ үзэсгэлэн Зөвлөлт болон Монголын цэргүүд Японы эзлэн түрэмгийлэгчдийн ялсан түүхэн ой, түүнчлэн 2004-2014 оны хооронд зохион байгуулагдсан олон улсын залуучуудын экспедицийн түүхэд зориулагдсан юм.

 

Эргэн сануулахад, 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд болсон Халх голын байлдаан хамгийн бага нутаг дэвсгэр дээр хамгийн их дэвшилтэт техникүүд ашигласан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүнчлэн энэ байлдааныг олон улсын улс төрийн тавцанд ихээхэн ач холбогдолтой гэж түүхчид үздэг юм. Энэ байлдааны үеэр Монголын талаас 895 цэрэг амь үрэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл бий.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongoliin tyyhchid gej archaagui umnuud , ene chin tom asuudal odoo boltol mongolchuudad zov oilgolt baihgui ene tuhai…germanii fashistuud delhiig ezleh zorilgotoi hiisen dain ,,,delhiin nogoo hesegt tednii hamtragch ni japon baisan shyyydee, orostoi zarlaagui dain ch geh shig, 2-r dain zarlaagui l bolson shdee
2019-08-28
irgen:
Halh goliin dainii ach holbogdoliig odoo dongoj yarj ehelj baigaa ni haramsaltai…jil bolgon temdeglej hyndetgel yzyylj baih, orolzson baataruudiig dursah geed mash olon ajil hiij baih ni hoich ireeduin hyyhdyyd eh ornoo hamgaalah uhamsart chuhal yyregtei...
2019-08-05
Зочин:
халх голын дайнд ялалт байгуулахад Оросууд их нөлөө үзүүлсэн. Оросууд буу зэвсэг техник цэрэг армиар хангаагүй бол цөөхөн цэрэгтэй ямар ч буу зэвсэг техникгүй монгол улсыг япончууд ямар ч цэргийн оролцоогүйгээр онгоцоор дээрээс нь бөмбөгдөөд устгачих байсан
2019-05-27