Эрүүл мэндийг сайд Д.Сарангэрэлийг огцруулах жагсаал үргэлжилж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-ны гадаа болсон. Тус жагсаал өнөөдөр мөн үргэлжилж, мэргэжлийн бус сайдыг огцрохыг дахин шаардаж байна. Жагсаалд Төв аймгийн Сүмбэр сумын иргэд нэгдсэн байна. Тэд Сүмбэр сумын сургуулийн 200 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэж мэдээлсэн ч өвчилсөн хүүхдүүдийг нуусан хэмээн Эрүүл мэндийн сайдыг буруутгаж байна.
Жагсагчид сүрьеэгийн халдвар тархсан байхад яагаад тахалын хэмжээнд хүртэл дэгдээсэн юм бэ хэмээн Эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас хариуцлага асууж байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ