АНУ: Анхны тусламж үзүүлдэг  “робот” хувцас бүтээнэ
2019-05-27

Шархадсан цэрэгт анхны тусламж үзүүлэх шинэ технологийг боловсруулах Америкийн судалгааны байгууллагуудтай АНУ-ын Батлан хамгаалах яам гэрээ байгуулсан талаар Vesti мэдээллээ. Дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Батлан хамгаалах яам 7,2 сая ам.доллар төсөвлөсөн байна.

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Цэргийн шинэ технологийн үндэс нь хиймэл оюун ухаан, орчин үеийн тэргүүлэгч сенсор болон роботжуулсан хэсгүүд байх гэнэ. TRAuma Care In a Rucksack (TRACIR) буюу “үүргэвчин дэх гэмтлийн үеийн тусламж” нэртэй энэхүү төхөөрөмж нь тулааны талбарт шархадсан цэргүүдэд анхны тусламж үзүүлэх юм байна.

 

Төсөлд оролцож буй Карнеги-Меллоны их сургуулийн мэдээлснээр гэмтэл, шарх авах болон анхны тусламж үзүүлэх хоорондын хугацааг маш бага байлгах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл шинэ төхөөрөмж гэмтэж, шархадсан цэргийг зөөврийн орон дээр хэвтүүлсэн мөчөөс эхлэн эмчилж эхлэх юм байна.

 

Мэс засалч, сэхээн амьдруулах эмч, компьютерын мэргэжилтнүүд болон робот техникчдийг багтаасан мэргэжилтний баг тулааны үеэр шархадсан цэргийг багтаах “робот”  хувцас бүтээх зорилготой байгаа юм.

 

Хувцасны дотор олон тооны мэдрэгчүүд байх бөгөөд эдгээрээр дамжуулан компьютерийн алгоримт өвчтний талаарх мэдээлэл авч, роботжуулсан системийн тусламжтайгаар эм өгөх, дусал залгах зэргээр анхны тусламж үзүүлэх юм байна. Мөн энэ төхөөрөмжийн тусламжтайгаар шархадсан цэргийг сэхээн амьдруулах, цэргийн эмнэлэгт хүргэх хүртэл биеийн байдлыг тогтвортой байлгах боломжтой болно гэж мэргэжилтний багийнхан мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин