БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг ажлаа хийхийг шаардлаа

Өмнөговь аймгийн иргэд БОАЖЯ-ны гадаа цуглаан хийлээ. Тэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Саусгоби Коал Транс” компани олборлолт явуулж буй. Гэвч тухайн компанийн үйл ажиллагаа хайгуул хийхээсээ эхлээд маш олон хууль тогтоомж зөрчсөн. “Саусгоби Коал Транс” компани 43 мянган га талбайг эзэмшдэг. Энэ бол Улаанбаатараас 9-10 дахин том талбай. Ийм талбайг нэг хүн эзэмшиж ухаад, тэндээс олсон бүх ашгийг хувьдаа авч байгаа гэдгийг жагсагчид хэлж байна.
Мөн тэд 10 гаруй булаг шанд, ховор амьтад, буйл, загийн шугуйтай говийн баянбүрд болсон Тост Тосон бумбын нуруу сүйрэхэд хүрээд байгааг хэлж байна. Ийм байдалд говийн малчид хаачих вэ. Тэд ус, бэлчээрээ булаацалдаж, хоорондоо тэмцэлдэж байна. Тиймээс БОАЖЯ, сайд Н.Цэрэнбат ажлаа хийж, Тост, Тосон бумбын нурууг бүхий л ай саваар нь хамгаалалтад аваач гэсэн шаардлагыг тавьж байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ