Трамп: БНАСАУ-д тавьсан хоригийг цуцлах гэж яарахгүй 
2019-05-27

АНУ БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний өнөөгийн горимыг хэвээр баримталж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох явцыг түргэсгэх гэж “улайрах” бодолгүй байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн уулзалтын дүнгээр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

 

 

“Хойд Солонгос эдийн засгийн нөөц ихтэй. Харин цөмийн зэвсэгтэй байснаар эдийн засгийн өсөлтөнд хүрч чадахгүй гэдгийг Ким Жон Ун ойлгож байгаа гэж би бодож байна. Гэхдээ бид цөмийн зэвсэггүй болгох гэж яарахгүй. Хориг арга хэмжээ хэвээр үлдэнэ. Үүний зэрэгцээ эерэг өөрчлөлтүүд ч гарч байгааг бид ажиглаж байна. Бидэнд Америкийн цэргүүдийн цогцосны үлдэгдлийг шилжүүлсэн” хэмээн Трамп мэдэгджээ. 

 


Түүнчлэн АНУ өнгөрсөн зууны 70-аад онд Хойд Солонгосын тагнуулуудад барьцаалагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин