Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2019-05-28

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2019 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин