Израиль Сирид пуужингийн цохилт өглөө 
2019-05-28

Кунейтр мужийн тосгон руу  Израилийн цэргийнхэн довтолсон хэмээн Сирийн улсын телевиз мэдээллээ. 

 

 

“Израиль Телль аш-Шаар тосгонд пуужингийн цохилт өгсөн. Урьдчилсан мэдээллээр хүмүүс шархадсны дээр цэргийн техник сүйджээ” хэмээн Syria TV мэдээллээ. 


Сирийн цэргийн эх сурвалжийн мэдээлснээр довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, нэг цэрэг шархадсан байна. 


Харин Израилийн арми Твиттер хуудсандаа бичихдээ Сирийн тал онгоцыг нь буудсаны хариу болгон Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем рүү довтолсон хэмээн онцолсон байна. Мөн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньху “түрэмгийллийг тэвчихгүй” хэмээн мэдэгджээ. 


Энд дуулгахад, Израилийн арми Сирийн объектууд руу нэг бус удаа цохилт өгсөн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт цохилт өгсөн Израиль энэ үйлдлээ Сири дэх цэргийн харилцаанд Иран байр сууриа бэхжүүлэхээр оролдож байгааг зогсоох нэн шаардлагатай хэмээн тайлбарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин