С.Эрдэнэ: ҮХЦ 17 мянган иргэний эрх ашгийг дэвсэлж хаялаа
2019-05-28

Үндсэн хуулийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн. Харин Хэнтий аймагт нөхөн сонгууль зарласан тов болон нөхөн сонгуулийн зардлыг шийдсэн тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

 

 

Тэрбээр “УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ.

 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг гишгэлээ. Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг ҮХЦ 17 мянган иргэнийхээ эрх ашгийг дэвслээд хаячихлаа” хэмээн шүүмжиллээ.

 

Мөн тэрбээр ҮХЦ нь олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтэй  албан тушаалтнуудын захиалгыг хийдэг гүйцэтгэгч байгууллага болсныг өчигдрийн шийдвэр харуулсныг хэлж байна.  

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
mkr:
ганц хүнийг жил хүрэхгүй хугцаанд ИХ сонгох гэж их мөнгөөр сонгууль хийх хэрэг үгүй баймаар тэр этгээд сонгогдлоо гээд өгөөж нь юу юм
2019-05-30
зочин:
Новш минь чт тэртэй тэргүй бѳгс арчих байсан байж нээх сонгуульд ѳрсѳлдѳх гэсэн царайлахаасаа ичээч! Үзээрийн муухай сэжгийн
2019-05-29
Ван Зайлаа
2019-05-28
Зочин:
Хуулиа хэлэлцэх үед саналаа хэлэхгүй яасан юм бэ. 180 хоногийг
2019-05-28
Bah melhii yter tyrgen sail.
2019-05-28